Дуучин Лили Алленд сараана цэцгийн хөрөг бэлэглэв

Хуучирсан мэдээ: 2011.06.10-нд нийтлэгдсэн

Дуучин Лили Алленд сараана цэцгийн хөрөг бэлэглэв

Голландын цэцэгчдийн холбооноос дуучин Лили Аллены хуриманд зориулж 1800 ширхэг сараана цэцгээр ер бусын хөрөг хийж өгчээ. Цэцгийн зургаан мэргэжилтэн есөн цагийн турш Энди Вархолын загвараар дуучин бүсгүйн хөргийг урласан гэнэ.
Удахгүй болох дуучин бүсгүй хуриманд зориулж, хайр дурлал, цэвэр ариун сэтгэлийн бэлгэдэл болох дуучны нэртэй адил сараана цэцгийг сонгосон  ажээ.

Сараана цэцгээр бүтээсэн дуучин Лили Аллены хөргийг Лондоны хуучин дүүрэг дэх “McQueens” салбар дэлгүүрт долоо хоног үзэсгэлэн болгож тавих гэнэ.

Хуримын зохион байгуулагч “Сараана цэцгийн энэ нарийн урлал дуучин бүсгүйн ирээдүйн амьдралд аз жаргал, баяр хөөрийг бэлгэдэж байгаа юм” гэжээ.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж