Хууль батлагдсанаас хойш лиценз олгоогүй гэв

Хуучирсан мэдээ: 2011.06.10-нд нийтлэгдсэн

Хууль батлагдсанаас хойш лиценз олгоогүй гэв

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Г.Баярсайхан, Ц.Даваасүрэн, Ц.Мөнх-Оргил, Д.Одхүү, Д.Энхбат нараас Монгол Улсын Ерөнхий сайдад тавьсан Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн хэрэгжилтийн талаарх асуулгын хариуг сонслоо. Асуулгын хариуг сайд Л.Гансүх өгсөн юм. Дээрх асуудалтай холбогдуулж гишүүд улсын хэмжээнд хэдий хэмжээний лиценз аж ахуйн нэгжүүдэд олгогдсон. Мөн нийт газар нутгийн хэдэн хувь лицензит талбай болох талаар хариулт өгөхийг хүссэн юм. Үүнд Ашигт малтмалын газрын дарга Д.Батхуяг хариулт өглөө.

Өнгөрсөн хугацаанд улсын хэмжээнд 3375 тусгай зөвшөөрөл олгогдсон байсан бөгөөд нийт газар нутгийн 38.7 сая га талбайг хамарч байсан аж. Харин өнгөрсөн оноос тусгай звөшөөрлүүдийг цуцалснаар нэг жилийн дотор 15 сая га газрыг буцаан авсан юм байна. Тодруулж хэлбэл 826 тусгай зөвшөөрлийг цуцалжээ. Мөн урт нэртэй хууль батлагдсан өдрөөс хойш Ашигт малтмалын газрын зүгээс нэг ч лиценз шинээр олгоогүй гэсэн хариулт өглөө.

Лицензүүдийг дотор нь ангилвал 2760 лиценз үндэсний аж ахуйн нэгжүүдийн нэр дээр байдаг бол 284 лиценз гадаадын 100 хувийн хөрөнгө оруулалттай компаниудын нэр дээр бүртгэлтэй. Харин гадаад, дотоодын хөрөнгө оруулалттай компаниудын нэр дээр 153 лиценз байдаг аж.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж