
Талууд энэ удаагийн уулзалтын үеэр түншлэлийг шинэ шатанд гаргах тухай, ОХУ болон Европын Холбооны гишүүн улсууд хоорондоо визгүй зорчих тухай, эрчим хүчний хамтын ажиллагааны тухай, ОХУ-ын Дэлхийн худалдааны байгууллагад элсэх тухай зэрэг асуудлуудаар голчлон хэлэлцэх юм. Харин хэлэлцэх дэд сэдвүүдийн хүрээнд Ливийн хямрал гэх мэт дэлхийн өнөөгийн нөхцөл байдлын асуудлууд, Москва Европын Холбооны улсуудын хүнсний ногоонд импортын хориг тогтоосон гэх зэрэг асуудлыг авч хэлэлцэнэ.
Европын Холбоо, ОХУ-ын хамтарсан өмнөх дээд хэмжээний уулзалтууд Хабаровск, Томск, Сочи, Дони Ростов зэрэг хотуудад зохион байгуулагдаж байжээ. Нежный Новгород хот нь 1,3 сая хүн амтай, Москва, Санкт Петербург, Новосибирск, Екатеринбург зэрэг хотуудын дараа ордог Оросын тав дахь томоохон хот юм.