Олон улсын жишигт нийцсэн програм ашиглана

Хуучирсан мэдээ: 2011.03.01-нд нийтлэгдсэн

Олон улсын жишигт нийцсэн програм ашиглана

Уул уурхайн програмын "Gemcom" компани өчигдөр Монголд салбараа нээлээ. Нээлтийн ажиллагаанд "Gemcom" компанийн монгол менежер М.Дагва болон ШУТИС-ийн УУИС-ийн захирал Л.Пүрэв, уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа компаниудын төлөөлөл оролцов. "Gemcom" компанийн салбар Монголд нээгдсэнээр уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулдаг компаниуд мэргэжлийн өндөр төвшний програм ашиглах боломжтой. Өөрөөр хэлбэл,геологийн хайгуулын мэдээг нэгтгэж, ордын хүдрээ блокчилж, загвар үүсгэхээс эхлээд уурхайн урт болон богино хугацааны төлөвлөлт хийх гээд уулын олборлолттой холбоотой бүх ажилд дэлхийн жишигт нийцсэн програм ашиглана гэсэн үг. Монголын уул уурхайн компаниуд "Gemcom""-ын програм хангамжийг 1995 оноос нэвтрүүлж эхэлсэн бөгөөд "Эрдэнэс МГЛ", "Сентерра Гоулд" гэх зэрэг олон компани ашигладаг юм. "Gemcom" жил бүр уул уурхайн сургуульд суралцаж байгаа хоёр оюутанд тэтгэлэг олгох болсноо мэдэгдэв.

KT.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж