Оюутнуудын дунд санал асуулга явуулж байна

Хуучирсан мэдээ: 2011.06.10-нд нийтлэгдсэн

Оюутнуудын дунд санал асуулга явуулж байна

Бүх ард түмний их хуралдайгаас байгуулагдсан “Эх орон тусгаар тогтнол шударга ёс” хөдөлгөөнөөс Монгол Улсад тусгаар тогтнол алдагдаж, бүрэн эрхт байдалд аюул учирч эхэлсэн учир үүнийг засахын тулд бүх ард түмний санал асуулга явуулахаар болсноо  зарласан. Тэд өнөөдөр бүх их дээд сургуулийн  оюутнуудын дунд  бүх санал асуулга явуулах ажлаа албан ёсоор эхлүүлж нээлтээ хийсэн байна. Санал асуулгад оролцсон оюутны нэр, регистрийн дугаар, холбоо барих утсыг авч байгаа учир санал асуулгын дүн бодитой гарна гэж зохион байгуулагчид үзэж байна. Энэ удаагийн санал асуулга Монгол Улс оршин тогтнох, эсэх ард түмэн эх орныхоо байгалийн баялагийн эзэн байх эсэхийг шийдэх томоохон соорилт  гэж хөдөлгөөнийхөн үзэж байгаа аж:. Бүх нийтийн санал асуулга орон даяар үргэлжилнэ.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж