“Найрамдал” зусланд амрах эрхийг бичиг дуусчээ

Хуучирсан мэдээ: 2011.06.10-нд нийтлэгдсэн

“Найрамдал” зусланд амрах эрхийг бичиг дуусчээ

Нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын зуны амралт эхэлсэнтэй холбогдуулан Нийслэлийн ногоон бүс дэх хүүхдийн зуслангуудын үйл энэ сарын 2-ноос эхэлсэн билээ. Харин “Найрамдал” төвийн зуны ээлжинд амрах эрхийн бичиг хэдийнээ дууссан байна. Тус олон улсын хүүхдийн зуслан нь зуны турш хүүхэд багачуудыг нас насны ангиллаар нь есөн ээлжид хүлээн авч, “Уур амьсгалын өөрчлөлт, бид юу хийж чадах вэ”, “Миний түүх, миний соёл” уриан дор сургалтуудад хамруулах юм. Мөн тавдугаар ээлжиндээ олон улсын хүүхдүүдийг хүлээн авч Монгол улсын Засгийн газрын ивээл дор “Монгол туургатан” хүүхдийн урлагийн III наадмыг зохион байгуулна. Тус наадамд ӨМӨЗО болон Шинжан Уйгарын өөртөө засах орон, ОХУ-ын Буриад, Тува, Халимаг, Саха улс, Эрхүү муж Агийн тойрог болон манай орны аймаг бүрээс урлагийн авьяастан хүүхдүүд ирж оролцох юм байна.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж