Өмнөд Солонгос зээлийн хүүгээ өсгөв

Хуучирсан мэдээ: 2011.06.10-нд нийтлэгдсэн

Өмнөд Солонгос зээлийн хүүгээ өсгөв

Бараан бүтээгдэхүүний үнийн өсөлтийг тогтоон барихыг гол зорилтоо гэж мэдэгдэж байсан Өмнөд Солонгосын Төв банк зээлийн хүүг нэмсэн нь гэнэтийн явдал болов.  Төв банк нь өнгөрсөн баасан гаригт зээлийн хүүгээ 3-3.5 хувь болгож өсгөсөн байна.
Ажиглагчид Төв банкыг зээлийн хүүгээ өсгөхгүй гэж таамаглаж байсан авч инфляцийн өсөлт банкыг ийм алхам хийхэд хүргэсэн ажээ.

Өмнөд Солонгост инфляци өнгөрсөн гуравдугаар сард 4.7 хувь болж өссөн ч тавдугаар сард 4.1 хувь хүртэл буурсан юм. Харин төв банк инфляцийн өсөлтийг f 2-4 хувьтай байна гэж тооцоолж байсан нь ташаа болжээ.

Өмнөд Солонгосын эдийн засгийн өсөлт буурах хандлага гарч эхэлсэн бөгөөд зах зээлийн шинжээчид Төв банкнаас үнийн өсөлтийг тогтоон барих арга хэмжээ авна гэж найдаж буй ажээ.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж