Дэлхийн 6 тивийн 67 оронд салбартай, олон зуун мянган гишүүдийг эгнээндээ багтаасан, нэр хүнд бүхий спортоор хичээллэх, өөрийгөө хөгжүүлэх боломжийг олгож байгаадаа баяртай байна.
Дэлхийн олон оронд түгсэн дартсын спортыг Монгол улсад дэлгэрүүлэн таниулж, улмаар өөрийн орны тамирчдыг дэлхийн тавцанд өрсөлдүүлэх нь бидний эрхэм зорилго билээ. Энэ ч утгаараа уг холбоог шинэчлэн үйл ажиллагааг нь сэргээн байгуулж, одоогийн байдлаар 10 гаруй томоохон тэмцээн уралдааныг зохион байгуулж, сар бүрийн дээд, доод лигийн тоглолтуудыг амжилттай хийгээд байна. Мөн Дэлхийн Дартсын Холбоо-нд элсэх хүсэлтээ явуулж, нааштай хариу аваад байгаа бөгөөд, шаардлагатай бичиг баримтууд нь 2011 оны эхний улиралд багтан бүрдсэнээр манай холбооны гишүүд дэлхийн тавцанд гарах эрх зүйн орчин бүрдэх юм.