
Энхрий үрсийн жилд ганц тохиодог 6-р сарын 1-ний баярын өдөр мөн л олны өмнө тэр бүр ил гараад байдаггүй эх үрс энэ дугаарын эрхэм зочдын нэг хэсэг нь болсноос “Уруулын будаг”-ийн Ичко, “Сандэй” группийн өв залгамжлагчид, “Жигүүр гранд” группийн ерөнхийлөгч Д.Баттөрийн ууган охид зэрэг урьд өмнө нь хэвлэлд гарч байгаагүй эрхмүүд таны сонирхлыг татах нь дамжиггүй. Түүнчлэн энэ зуны, магадгүй энэ жилийн хамгийн том оддын цугларалтыг Төрийн ордонд хийсэн дуучин Д.Болдын “Монгол поп”, цагаан эсгийний ёслолын эрхэм зочид хэрхэн гоёж ирснийг “Гранд”-ын энэ дугаараас сонирхож болох нь ээ.
“Монголын сайхан бүсгүй” шалгаруулах уралдаан 1989 оноос зохиогдож эхэлсэн бөгөөд тэр цагаас хойш “Хатан-Эрдэнэ” холбооноос 14 гоо бүсгүй миссийн алтан титэм тэргүүндээ залжээ. Эдгээр 14 гоо бүсгүйн хувь тавилан, өдгөө хаана, юу хийж явааг “Гранд”-ын энэ дугаараас сонирхож болно. Түүнчлэн “Чингис хаан” банкны 10 жилийн ойн зочид, Оросын цуутай, нууцлаг бизнесмэн эр Сергей Горомов, гэргий Света, ээж нартай нь танилцаж болохоос гадна “Sweetymotiom”-ы А.Сарнай, жүжигчин И.Одончимэг, дуучин Д.Оюунтүлхүүрийн экс нөхөр Р.Базараа нарын туулай жилд бүл нэмэх олны танил хүмүүсийн мэдээлэл багтсан байна. Их аварга Асашёорюүд “МАК”-ын Б.Нямтайширын хүү Н.Номтойбаяр буу тулгасан, Эрүүл мэндийн сайд С.Ламбаа тендер будлиулсан тухай олон сонирхолтой мэдээллүүд багтсан байна.
Ховор, үнэ хүндтэй эрхмүүд уригддаг “Гранд би” булангийн энэ удаагийн хойморт жинхэнэ ховор хүн заларсан нь “Монполимет” группийн ерөнхийлөгч Ц.Гарамжав хатагтай. Монголын цорын ганц эмэгтэй уул уурхайн эзэнт гүрний ерөнхийлөгч энэ хатагтай нууцлаг, эрхэмсэг, чанд хатуу хэрхэн амьдарч болдгийн тод жишээ хэмээндүгнэдэг. Хэвлэлээс тун зайдуу явж ирсэн хатагтай Ц.Гарамжав ам нээж байгаагүй халуун дулаан сэдвээр ярилцлаага өгсөн байна. Энэ мэт олон сонирхолтой мэдээ мэдээллийг фото зургийн хамт нийтлүүлсэн “Гранд” сэтгүүлийн 3-р улирлын захиалга орон даяар явагдаж байгаа бөгөөд та “Монгол шуудан”, “Түгээмэл шуурхай шуудан”, “Улаанбаатар” шуудан, “Скай пост” зэрэг шуудангуудаар сэтгүүлээ захиалан уншаарай.