ОХУ Беларусьт эрчим хүч нийлүүлэхээ болино

Хуучирсан мэдээ: 2011.06.10-нд нийтлэгдсэн

ОХУ Беларусьт эрчим хүч нийлүүлэхээ болино

Өрийн асуудлаас болж, ОХУ Беларусьт нийлүүлдэг эрчим хүчний хангамжаа зогсоожээ. Беларусийн эрчим хүчний хэрэглээний арван хувийг хангадаг ОХУ эрчим хүчний нийлүүлэлтээ энэ сарын 19-нөөс бүрэн зогсоох болсноо мэдэгдлээ. Беларусийн  ОХУ-д төлөх эрчим хүчний өрийн хэмжээ 54 сая ам.долларт хүрсэн гэнэ. Эдийн засгийн хямралаас гарч чадахгүй байгаа Беларусь ОХУ-аас 1.2 тэрбум ам.долларын санхүүгийн тусламж хүссэн авч Москва тодорхой хариу өгөөгүй байна. Тус улс Олон улсын валютын сангаас мөн найман тэрбумын зээл авах хүсэлт тавьсан юм. Зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан Беларусь улс ЗХУ задран унаснаас хойш өрийн хямралаас гарч чадахгүй байгаа билээ.

Бараа бүтээгдэхүүний үнэ эрс өссөнөөс тус улс банкны зээлийн хүүг 14-16 хувь болгож, ирэх сарын 1 хүртэл түүхий эдийн үнийг хэвээр байлгах шийдвэр гаргасан юм. ОХУ-ын эрчим хүчний компанийн удирдлага “Хэрэв Беларусь эрчим хүч хэрэглэсэн өрөө төлөхгүй бол энэ сарын 19-нээс нийлүүлэлтээ бүрэн зогсоох болно” гэж Ройтерс агентлагт мэдээлжээ.

Харин Беларусийн эрх баригчид өрийн  асуудлыг аль болох хурдан шийдэхээ мэдэгджээ.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж