Тавантолгойн IPO-г зохион байгуулагчдыг сонголоо

Хуучирсан мэдээ: 2011.03.01-нд нийтлэгдсэн

Тавантолгойн IPO-г зохион байгуулагчдыг сонголоо

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Монголын эрх баригчид BNP Pari­bas, Deutsche Bank, Goldman Sachs ба Macquarie Group зэргийг дэлхийн томоохон нүүрсний орд Тавантолгойнхоо анхдагч хувьцааг (IPO) байрлуулах ажлын зохион байгуулагч нараа сонгон авсан байна гэж Reuters агентлагийн мэдээнээс иш татан Оросын хэвлэлээр бичжээ.

    Хувьцааны эцсийн байрлуулалтын хэмжээг тогтоогоогүй байна. Хөрөнгө оруулагч банкуудын мэдээгээр хувьцааны  хэмжээний хэлбэлзэл  1,5-5 тэрбум ам.доллар байх бололтой бөгөөд тэр нь хувьцааг байрлуулах хугацаанаасаа хамаарах ажээ гэж РИА “Новости” мэдээлэв.

    Засгийн төлөөлөгч нь  IPO-г 2012 оны эхний хагас жилд хийнэ гэжээ. Жилийн өмнө Монголын Засгийн газар  Тавантолгойн 49 хувийг дуудлага худалдаагаар зарах гэж байснаа больж, үнэт баялгийн нөөцөө бүрэн хянахаар болсон юм. Өнгөр­сөн жилийн долдугаар сард Монголын пар­ламент Тавантолгойн 30 хувийн хувьцааг гадны хөрөн­гө оруулагч нарт зарахыг зөвшөөрсөн ба түүний 10 хувийг нь монголчуудад ваучер бол­гон тараах юм. Энэ жилийн хоёрдугаар сарын эхээр Оросын төмөр зам ба Сибирийн нүүрсний эрчим хүчний компани япон, солонгосчуудын орол­цоотойгоор Тавантолгойн ордыг ашиглах тендерт оролцох консорциум байгуулснаа зарласан байв.

    Ш.Мягмар

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж