Рей Аллен ирэх жил “Селтик” хэвээр үлдэнэ

Хуучирсан мэдээ: 2011.06.10-нд нийтлэгдсэн

Рей Аллен ирэх жил “Селтик” хэвээр үлдэнэ

“Бостон Селтикс” багийн албан ёсны цахим хуудсанд гарсан мэдээллээр тус багийн хамгаалагч Рей Аллен үлдсэн нэг жилийн гэрээг хүчинтэй болгож, ирэх жил дахин ногоон өмсгөлтэй талбайд гарахаар шийджээ.

Энэхүү шийдвэрээ мягмар гарагт танилцуулсан бөгөөд ингэснээр Рей Аллен, Пол Пийрс, Кевин Гарнетт гэсэн их гурвал дахин нэг жилийг хамтдаа үдэх болж байна. Гарнетт гэрээнийхээ сүүлийн жил тоглох бол Пийрс дахин гурван жил багтаа хүчин зүтгэнэ. Харин дасгалжуулагч Док Риверс дахиад таван жилийн гэрээг тус багтайгаа хийсэн. Хэдийгээр эхний шатанд “Майами Хит” багт хожигдосон ч тэрбээр багтаа үлдэх шийдвэр гаргасан билээ.

Аллен 2007 онд Сиэттл хотын багаас “Бостон”-д ирж байсан бөгөөд түүнээс хойш дөрвөн жилийн хугацаанд их гурвалыг бүрдүүлж, анхны жилдээ “Селтикс” багийн 17 дахь аваргын цомыг авчирч байсан юм.

NBA-д 15 улирал тоглосон Аллен 22286 оноо авснаар түүхэнд 24 дүгээрт бичигддэг. Өнгөрсөн жил бүх цаг үеийн түүхэнд хамгийн олон холын зайн шидэлтийг амжилттай болгосон рекордыг Рэжжи Миллерээс булаан авсан тэрбээр 2612 удаа гурван онооны шидэлтийг амжилттай гүйцэтгэжээ.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж