
Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа энэ сарын 19-нд тоглох П.И.Чайковскийн “Хунт нуур” балетын тасалбар сурагласан хүмүүс олон байна. Энэ удаагийн “Хунт нуур” балетад дэлхийн тайзнаа Монголын нэрийг дуурсгаж яваа нэрт бүжигчин Д.Алтанхуяг гоцлох юм. АНУ-аас эх орноо зорин ирж, “Хунт нуур”-т бүжих гэж буй түүний балетын тасалбарыг өчигдөр 18.00 цагаас эхлэн ДБЭТ-ын кассаар худалдаалсан бөгөөд ердөө нэг цагийн дотор бүх тасалбар эзэддээ очжээ. Балетчин Д.Алтанхуяг Дуурийн театрын багтаамжийн дагуу 500 тасалбар худалдаанд гаргасан ба үнэ нь суудлаасаа хамаарч 20-80 мянган төгрөг байсан юм.
“Хунт нуур”-ын тасалбар авч амжаагүй үзэгчдэд сануулахад, Гавьяат жүжигчин Д.Алтанхуяг зургадугаар сарын 24, 25-нд болох “Night of Ballet” гала тоглолтод оролцоно. Харин энэ тоглолтын тасалбарыг ирэх долоо хоногийн эхээр худалдаанд гаргах юм байна.
М.Дөл