
Хятадын нисэхийн салбарыг хөгжүүлэх төлөвлөгөөний дагуу 2015 онд 4500 агаарын хөлөг Хятадад үйлчилгээнд ашиглагдах юм. Одоо орон нутгийн компаниудад 2600 онгоц байгаа ажээ. Associated Press тэмдэглэснээр Хятадын 175 нисэх буудлын 130 нь алдагдалтайд тооцогддог ч, тэднийг улсаас дэмжин эдгээр бүтэц нь бүс нутгийн дотоодын нийт бүтээгдэхүүнийг нэмэгдүүлж байна гэж үздэг гэнэ. Тухайлбал нисэх буудлууд байгаа хөдөө нутагт тариачид онгоцоор бүтээгдэхүүнээ алсад зөөх боломжтой гэж үздэг ажээ. Хятадын нисэхийн зах зээл дэлхийн хамгийн хурдан өсөлттэй салбар бөгөөд түүнийг ДНБ-ий 10 хувийн өсөлтөөр дэмжиж байгаа юм. Ойрын 10 жилийн дотор Хятадын дотоодын тээвэр Хойд Америкийн үзүүлэлтийг давна гэсэн тооцоотой байгаа.
Ш.Мягмар