“Үнэ хааш нь ч хөтөлж магадгүй”

Хуучирсан мэдээ: 2011.03.01-нд нийтлэгдсэн

“Үнэ хааш нь ч хөтөлж магадгүй”

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Нефтийн үнийн ээлжит сэтгэл зүйн төвшинг давсан эрс өсөлт нь  Оросын сан хөмрөгт баяр авчрах ёстой мэт. Энэ жилийн төсөв нь нефтийн үнэ нэг баррель нь 75 ам.доллар байхаар бодон  бүтээгдсэн юм. Торх нефтийн үнэ 100 гараад явсан гэхэд тэр тооцоо нэлээд даруухан. Өнгөрсөн долоо хоногт Оросын Сангийн сайд Алексей Кудрин нефтийн буянаар Орос зээлдлэгээ 500 тэрбум рублиэр буруулна гэж байв.

    Орос эхлээд төсвийн алдагдлаа санхүүжүүлэхээр 14,7 их наяд рублийг энэ жил зээлнэ гэсэн ба харин шинжээчид нефтийн экспортоос орж ирж буй мөнгө нь тэр мөнгөний гуравны нэгийг л ашиглахад хүргэнэ гэжээ.  Нефтийн доллараар төсвийн цоорхойг нөхөж болно. Гэхдээ эцсийн дүнд нь “Ашигт малтмалынхаа буяны төлөө”  төлбөрт орно. Үүний үнэ цэнэ  дэндүү өндөр гарч болох талтай. Хэтэрхий өндөр үнэтэй нефтийн Орост учруулж болох далд аюулын талаар «СРП-Экспертиза» гэх шинжлэх ухааны консалтингийн компанийн ерөнхий захирал  Михаил Субботин  ингэж өгүүлэв.

    -Михаил Александрович, нэг бар­рель нефть 100-гаас дээш доллараар зарагдаж байна. “Нефтийн энэ  хүрхрээнээс” болоод бид шинэчлэлээ мартах юм биш биз? Түүхий эдийн хамаарлаас салах оролдлого дахиад л өнгөрч байна уу.

    Михаил Субботин: Нэгдү­гээрт, шинэч­лэлээ марталгүйгээр санаж байвал зүгээр л байна. Ойрхи Дорнодын энэ хэрэг явдал гарахаас өмнө бид нэг их дорвитой зүйл хийж чадаагүй шүү дээ. Ер нь юу хийсэн билээ? Татварын шинэчлэлээс болоод жижиг бизнесийн ачааллыг ихэсгэлээ гэх үү. Тэр нь шинэлэг  хөгжил шаардлагатай эсэхийг би мэдэхгүй л байна.

    Монополийн эсрэг журмыг чангат­галаа. Тэр нь жижиг бизнест тустай эсэхийг бас л би мэдэхгүй байна. Худалдааны тухай, төрийн захиалгын тухай хуулийг баталлаа…
    Одоо л төрийн захиалгын зах зээл дээр их наядын хэмжээний мөн­гө хулгайлагдаж мэдэх шив дээ. «Сколково» гэхээс өөр улс оронд явагдаж байгаа шинэчлэлийн тухай ямар нэгэн зүйлийг хэн нэгэн сонсоо юу?

    -Амьдралд хэрэгжихээр хүлээг­дэж буй шинэчлэлийн төлөвлөгөө нурж магадгүйд л асуудал  байна…
    -Энд шинэчлэлийн талаар яриагүй, яриа нь манай эдийн засгийн сэргэлтийн тухайд юм, ойлгомжтой юу? Томоор хэлэхэд бид хямралын өмнө байсан цэгтээ очоогүй байна. 2011–2012 онуудад л “хөвөөд гарч ирнэ” гэж ярьж байтал Ойрхи  Дорнодын хэрэг явдал тэр төлөвлөгөөг эргэлзээтэй болгоод ирлээ. Тэр нь нэг савлуур л гаргаад ирэв шив дээ. Нефтийн үнийн өсөлт нь хүний даралттай адил. Даралт хөдлөх нь судсанд цохилт болно. Тогтворгүй байдлын нөхцөлд бизнес нь урт хугацааны шийдвэр гаргаж чадахгүй. Ингээд л сандралдаан үүсдэг, хоёрдугаарт, богино хугацааны зээлд оруулсан хөрөнгө гэж бас нэг асуудал.
    Үнэн хэрэгтээ энэ бол “татаас, түлхээс” биш хөвөн гатлах ёстой хүч­тэй давалгаан юм. Энэ талаас нь бол шинэчлэлийн тухай биш хямралын дараах эдийн засгийн ердийн сэргэлтийн талаар ярих ёстой.

    -Тэгээд л нефтийн доллартай шуу­дай дээрээ дарийн торхон дээр бай­гаа мэт суусаар байх хэрэг үү?
    -Нефтийн хамаарал гуравдагч орны­хонд аюултай, тэр Ливид эсвэл Саудын араб зэрэгт Маумар  Каддафи шиг хүн ямар ч түймрийг доллараар дараад л. Орост тэр “тааламжтай үе нь” өнгөрөөд байгаа юм.

    Зөвлөлтөөс бид асар их хайгуул хийгдсэн нөөцийг өвлөн авсан нь ашиглахад амар байлаа. Нэгэн үед 2000 оны эхээр зарим компаниуд тэр Ойрхи Дорнодынх шиг зардлаар нефть олборлож байсан нь илрэв. Тийм зүйл хэзээ ч, яагаад ч байж болохгүй.  Тэр нь эдгээр компаниуд ашиглалтын зардлаа, хөрөнгө оруулалтайгаа “зарлалаа” гэсэн үг. Товчхон хэлбэл Зөвлөлтийн гео­логичдын үлдээснээс “чадлаараа л сорж байна” гэсэн үг. Тийм зүйл төгсгөлгүй биш.

    Жишээ татахад, ЛУКОЙЛ хүр­тэл Каспийн олборлолтдоо засгаас хөн­гөлөлт нэхэж байв. Учир түүнгүйгээр олборлолт хийх аргагүй гэнэ. Манайд зарлага ихтэй ордууд байгаа. Тэд заргатай учир та  захиалгаа байрлуулах ёстой. Нефтийн компанийн бүх зарлага нь төмөрлөгийн үйлдвэрийнхэн, маши­ны үйлдвэрийн, холбоочин гээд л хэн нэгний захиас юм. Гэтэл нефтийн хямрал яриад байдаг нь өнөөдөр бидний байгаа байдлыг огт ойлгохгүй байна гэсэн үг.

    Хүндрэлтэй орд газруудыг эзэмших тусам бид өөрийн орны эдийн засгийн янз бүрийн салбарын захиалгыг авах болно. Үүгээр л эдийн засгийн бүтцийн өөрчлөлт хийгдэж байгаа билээ. Нэг үгээр нефтийн салбарын эрчимтэй хөгжил нь бусад салбаруудын хөгжлийг бий болгох юм. Эхнийх нь дараагийнхаа эрэлтийг хангаж байх учиртай.

    -Та өөрөө хэтэрхий их үсрэлт эрсдэл гээгүй бил үү?  Нефтийн өндөр үнэ дараа нь унах аюултай юм биш үү…

    -Тэр үнэн.

    -Энэ утгаар, үнэтэй нефть нь Орост гай гэж ярьж болох уу? Дараа хүчтэй унаж болох нээ.

    -Тэнцвэржилт байхгүй зах зээл түүнд л хүргэнэ. Далаад онуудад долоохон жилийн дотор нефтийн үнэ 15 дахин өсч байв. Дараа нь хоёр дахин унаж, 36-20 доллар хүрээд хорин жилийн хугацаанд 20-25 долларын хэмжээнд л байлаа. Энэ үеэр долларын ханш унасан ч нефтийн үнэ хэвээр  үлдсэн юм.
    Эрчим хүчний үнийн эрс өсөлт үүсэнгүүт л орлуулах зүйл шаардагдаад ирдэг. Бүдүүлгээр хэлбэл, байгалийн хий худалдан авах, эсвэл хүхэр ухан элдэв шахмал түлш хийх үү гээд л. Хэн нэг нь нүүрснээ түлээд нөгөө нь сэргээгдэх эрчим хүч хайгаад ирдэг. Үнэ нэмэгдэнгүүт орлуулагч эх сурвалжийн өрсөлдөөн ширүүснэ. Энэ нэгдүгээрт.

    Хоёрдугаарт, өндөр үнэ төлж чадахгүй нь машинаа тавиад авто­бусанд шилжинэ. Тэр нь эрчим хүчний хэмнэлт хайгаад ирсэн хэрэг  л дээ.

    Зэрэгцээд өөр эх сурвалжийн санал ихсэхийн зэрэгцээ эрэлт буураад ирнэ. Хэсэг хугацааны дараа эдийн засаг нь эрчим хүчний зарлагатайгаас эрчим хүчний хэмнэлтэйд шилжсэн байдаг. Тэр үеэр үнэ нь өмнөх төвшиндөө очтол их хугацаа шаардагдах болно. Нефтийн үнийн түүх дахин сэргэх хугацаа нь хорин жилээр үргэлжилж болохыг харуулаад байна.

    -Нефтийн  хэт их үнэ Орост юу­гаар аюултай гэж? Инфляциар гээд хэлбэл…
    -Онолын хувьд тэгж болно. Практик дээр инфляцийг ихэнхдээ хүнсний барааны үнэ л хөөрөгддөг. Ой, хээрийн түймэр минийхээр бол шатахууны үнээс илүү нөлөөтэй байсан.
    Давтаад хэлэхэд энэ бол бизнесийн байдлыг бужигнуулсан нөхцөл  юм даа. Хэн яахаа мэдэхгүйгээс шинэ төс­лөө хэрэгжүүлэхээс айж  байна. Хоёроос гурван жилийн дараа юу болох вэ гэдгийг хэн ч мэдэхгүй. Эдийн засаг сэргэж байгаа сүүлийн жилд л гэхэд Оросоос 38,3 тэрбум ам.доллар гадагш урслаа. Нэг үгээр тогтвортой байдал үүссэн ч бизнес зугтаж байна. Одоо өнөөгийн тэнцвэр муутай үед юу болохыг төсөөлөөд үз дээ.

    Пакистанаас Мавритани хүртэл бүгд хөдөлгөөнд ороод байна. Тэр нь юунд хүргэхийг хэлэхэд бэрх. Хамгийн сүүлчийн Медведевын үг нэлээд баргар байлаа. Шинэ аюул гарч ирснийг засаг мэдэрч байгаа нь яамай. Террорын голомтоос гадна террорын улс орон үүсэх  аюул гарч ирэв. Тэд Сомали биш. Нефтийн мөнгөтэй, ямар ч зэвсгийг худалдан аваад юунд ч хэрэглэж чадах улс орнууд бий болж магадгүй нь.

    -Алексей Кудрин энэ жилд нефтийн үнэ түүхэндээ хамгийн өндөр гарч ирнэ гэж ярина билээ. Та үүнийг зөвшөөрөх үү?
    -Энэ бол цэвэр дамын яриа. Асуултыг устөрчдөд тавих хэрэгтэй. Ойрхи Дорнодын дайн юунд хүргэх вэ гээд. Каддафийн хийж байгаа үйлдэл нь цэвэр яргалал. Дэлхий ийм зүйлийг Судан эсвэл Кампучийн дайнаас хойш хараагүй. Хэдхэн хоногийн өмнө дорнын судлаачид Ливийг тэсээд үлдэнэ гэж байлаа. Нефтийн үнэ ямар байх нь таамаг маягаар  хэлэхэд “арабын давалгаан” Латин Америкт үүсэх үү гэдгээс бас хамааралтай. Жишээлбэл Венесуэлад. Чавес яах вэ гэдгээс.
    Европ, Америкийн үйлдэл ямар үр дүнтэй байх бол гэдэг нь асуудал юм. Нэг үгээр дэлхийн “ухаант” хэсэг Ойрхи Дорнодын байдлыг тогтворжуулахад хэрхэн хөдлөх вэ гэдгээс. Хэрэв “даалуу нурах” үзэгдэл үргэлжилбэл үнэ хаашаа ч хамаагүй өсч болно.

    -Орос ямар үнэ хамгийн тохи­ромж­той вэ?  70, 80, 90 доллараас? Шинэчлэлд саад болохгүйгээр, бизнест өлсгөлөнгүйгээр?
    -Ашигт малтмалын үнэ ордын эзэмш­лийн өндөр зардлаас хамаардаг.  Хамгийн хүнд нөхцөлтэй ордуудаас. Арктикийн эх газрын үргэлжлэлийн нефтийн олборлолтыг бид хамгийн хүнд нөхцөлтэй гэж үзэхэд тэр нь дэлхийд хэрэгтэй бол үнэ нь 70-80 ам.долларт л байх ёстой. Наян долларын орчимд Орос дажгүй оршин тогтнох болно.

    Ш.Мягмар

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж