НҮБ манай улсыг хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2010.04.09-нд нийтлэгдсэн

НҮБ манай улсыг хэлэлцэнэ

Монгол Улс НҮБ-ын өмнө хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлж буйг дүгнэн үзэх чухал мөч иржээ. Энэ оны арваннэгдүгээр сарын 23-нд Монгол Улс НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд хүний эрхийн төлөв байдлын тухай Үндэсний илтгэлээ тавьж хэлэлцүүлэхээр тогтсон байна. Харин Монгол Улсын энэхүү тайланд тааруухан мэдээлэл цөөнгүй байна. Монгол Улсад иргэний эрхийг хавтгайруулан зөрчсөн, 2008 оны долоодугаар сарын 1-нд үзэл бодлоо илэрхийлэн, үг хэлэх эрхээ эдэлснийх нь төлөө иргэдийг цагдан хорьж, эрүүдэн шүүсэн гээд хүний эрхийг ноцтой зөрчсөн тохиолдлууд цөөнгүй байгаа юм. Тиймээс Монгол хүний эрхийг бүдүүлгээр зөрчдөг орны тоонд ч орж болзошгүй байна. Энэхүү хэлэлцүүлгийн дараа НҮБ-ын өгсөн зөвлөмжийн дагуу дараагийн тайлангийн хугацаа хүртэлх дөрвөн жилийн туршид хүний эрхийг хангах олон талт ажлууд хийх, даалгавар авах юм байна.

Л.ХАЛИУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж