“Грундиг” бүсгүйчүүдэд зориулсан бэлгээ задаллаа

Хуучирсан мэдээ: 2011.03.01-нд нийтлэгдсэн

“Грундиг” бүсгүйчүүдэд зориулсан бэлгээ задаллаа

Сонголт дэлгүүрийнхэн ирж буй эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан эрхэмсэг хатагтай, охид бүсгүйчүүддээ зориулж, Герман улсын “Грундиг” брэндийн үсний сэнс, хайч, биений үс авагч болон бусад ахуйн хэрэглээний бүтээгдэхүүндээ онцгой урамшуулал зарлаж байна.
“Грундиг” брэндийн бүтээгдэхүүнүүд нь Европын эмэгтэйчүүдийн байнгын хэрэглээ, итгэл дагуулсан чанар бөгөөд хамгийн урт удаан эдэлгээтэй, хамгийн тансаг чамин хийц загвартай, хүний биед эерэгээр үйлчлэх нөлөөтэй, хамгийн урт баталгаат хугацаатай байдгаараа бусад ижил төрлийн бүтээгдэхүүнүүдээс ялгардаг. Хамгийн урт баталгаат хугацаа, титан хийц, гоёмсог загвартай үсний самтай, самгүй сэнс, хайч, дижитал жин, массажны аппарат, электрон сойз, биеийн үс авагч машин зэрэг эмэгтэйчүүдэд зориулсан бүх төрлийн бараанаас хүссэнээрээ сонголтоо хийж, урамшуулалд нь нэг бараа аваад дахин нэгийг авах бол 10%-ийн хөнгөлөлт эдлэх ховорхон боломж олдож байна.  
Зөвхөн таньд зориулж, худалдан авсан барааг тань гоёлын баглаа боодлоор чимэглэж өгнө.

Хэрэв Та чанартай онцгой барааг хайж байгаа бол Герман чанар – GRUNDIG – ийг сонгоорой. Сонголт дэлгүүрийн хаяг: Арслантай гүүрний зүүн талд. СЭЗДС-ын урд талд. Харилцах утас: 70157085

Чанар – Хамгийн сайн сонголт

НЭМЭЛТ МЭДЭЭЛЭЛ
 

   Epilator – Эмэгтэй үсний машин
Грундигийн эмэгтэй хүний биеийн үс авагч машин нь таны арьсанд ямар нэгэн гэмтэл учруулахгүй,  хуурайшиж халцрахгүй, гоо сайхны онцгой мэдрэмжийг олгох болно. Учир нь энгийн чимхүүрээр үсээ авахад өвддөг бол энэхүү үс авагч машиныг хэрэглэснээр ямар нэгэн өвдөлтгүйгээр богино хугацаанд үснээсээ салах боломжтой. Та энгийн чимхүүрээр хөл гарын үсээ авахад 1 долоо хоногийн дотор 0,5мм ургадаг бол Грундиг брэндийн үс авагчийг хэрэглэснээр 2 дахин удаан ургах болно. Усанд орсныхоо дараа биеэ чийгтэй байхад хэрэглэвэл таны арьсанд илүү тустай. 1 удаа зайгаа дүүртэл цэнэглэхэд 30мин цэнэгээ барина. Жижиг дагалдах хэрэгсэл болох хамгаалалтын таг, ир цэвэрлэх тусгай багстай.
       
    Үсний сэнс
Грундиг брэндийн үсний сэнс нь үсийг хуурайшуулахгүй ионжуулсан хамгаалалттай байдаг. Мөн түүнчлэн будагтай, химитэй үсэнд зориулсан тусгай сэнс ч байдаг. 1500-2200Ваттын чадалтай төрөл бүрийн сэнснээс та өөрийн хэрэгцээнд тааруулан сонгох боломжтой юм. Тансаг бөгөөд энгийн загвар, хүчин чадлын онцлог, тог зарцуулалт бага, тогны хэлбэлзэлд тохируулан температураа хянах шилдэг технологи бүхий сэнснээс та сонгож болно.
       
    Үсний самтай сэнс
Шилдэг дэвшилтэт технологи бүхий үсний самтай сэнс. 3-4 төрлийн үсний самтай сэнсээр та үсээ хатааж ч болно, мөн гэртээ үсээ өөрийн хүссэн хэв загвараар засаж болох юм.  Грундиг брэндийн үсний сэнсний бас нэгэн давуу тал нь дуу чимээ маш бага. Хэт халж таны үсийг гэмтээхгүй мөн үсийг хуурайшахаас хамгаалсан ионжуулсан хамгаалалттай. Сэнсний дагалдах хэрэгсэл болох бусад сам нь 20-38мм. Самнууд нь маш уян хатан хаашаа ч эргэх боломжтой.
       
Үсний индүү
Грундиг брэндийн үсний индүү нь керамик ултай, 140С-210С хүртэл халах 8 төрлийн температурын тохируулгатай. Үсийг зөвхөн шулуун болгох биш долгион оруулах, буржийлгах гээд олон үйлдлээр ашиглаж болно. Нойтон үсийг индүүдэж болно. Ул нь маш нимгэн, хөнгөн, хөдөө аялалаар авч явахад тохиромжтой.
    

Худалдан авалт тутамд + ижил нэг төрлийн бараанаас 10% хөнгөлөлт + гоёлын баглаа боодол дагалдана.  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж