Эмнэлгийн шилдэг байгууллагуудыг шалгаруулав

Хуучирсан мэдээ: 2011.06.09-нд нийтлэгдсэн

Эмнэлгийн шилдэг байгууллагуудыг шалгаруулав

Эрүүл мэндийн байгууллага үүсч, хөгжсөний 90 жилийн ойг угтан зургадугаар сарын 3-5-ны өдөр “Мишээл групп”-ийн үзэсгэлэн, худалдааны төвд “Эмнэлгийн тоног төхөөрөмж-2011” үзэсгэлэнг Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн газар, Нийслэлийн эрүүл мэндийн газар, ЭМЯ-ны дэргэдэх Дүрслэл, оношлогооны мэргэжлийн салбар зөвлөл, Монголын эмнэлгийн техник, технологийн мэргэжлийн салбар, Монголын радиологийн нийгэмлэг, Монголын эмнэлгийн инженерүүдийн нийгэмлэг хамтран зохион байгуулсан юм. Тус үзэсгэлэнд аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газар, төрөлжсөн мэргэжлийн эмнэлэг, төвүүд хувийн хэвшлийн нийт 14 байгууллага оролцжээ. Оролцогч байгууллагын 20 хувь нь эмнэлэг, эрүүл мэндийн төвүүд байсан бол 22 нь эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж ханган нийлүүлэгч байгууллага байв.

Үзэсгэлэнд оролцогчдоос 10 номинациар шилдгийг шалгаруулахад, “Оношлогооны шинэ арга, аргачлал” шагналын эзнээр “Улаанбаатар Сонгдо” эмнэлэг, “Эмчилгээний шинэ арга аргачлал”-ын шилдгээр “ЭМЖЖ” эмнэлэг, “Шилдэг эмнэлгийн тоног төхөөрөмж ханган нийлүүлэгч байгууллага”-аар “Пролианс” ХХК, “Оношлогооны шинэ техник нэвтрүүлсэн байгууллага”-аар “Эйч Энд Эйч” ХХК, “Оношлогооны дэвшилтэт технологи нэвтрүүлсэн байгууллага”-аар “Чоногол трейд” ХХК, “Эмчилгээний шинэ техник нэвтрүүлсэн байгууллага”-аар “Баянгол эм” ХХК, “Эмчилгээний дэвшилтэт технологи нэвтрүүлсэн байгууллага”-аар ЭНЭШТ, “Шилдэг тохижилттой павильон” Медимпекс интернэшнл ХХК, “Үйл ажиллагааны шилдэг танилцуулга хийсэн байгууллага”-аар УКТЭ, “Бүтээгдэхүүний шилдэг танилцуулга хийсэн байгууллага”-аар Моносфарм трейд ХХК тус тус шалгарчээ.

А.Зул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж