
Ирээдүйн цэрэг таны баг дөрвөн хүнтэй байх бөгөөд мэргэн буудагч Pepper, тэсрэх бөмбөгийн мэргэжилтэн 30К, инженер Bones Bones болон тэдний ахлагч Kozak нарыг удирдан тоглох болно.
Иймэрхүү баг удирдан сонгож тоглодог тоглоомыг та бүхэн tactical shooter жанрын тоглоом хэмээн мэдэх буй за.
Платформын их гурвалаас гадна Wii, NDS, PSP дээр бүтээгдэж байгаа тус тоглоом нь ганц ба олон тоглогчийн горимтой. Алдарт Tom Clancy-гийн Ghost Recon цуврал ийнхүү энэ жилийн Е3-т Ubisoft-ын гол оролцогчийн дүрд тоглож олон улсын видео тоглоомын сайтуудын нүүр хуудсыг дүүргэж байна.
Н.Наран