
Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин, “Классик Жем” хамтлагийн экс-гишүүн Ө.Уянга дөрөв дэх бие даасан тоглолтын бэлтгэлдээ оржээ. Тэрбээр энэ сарын 17-нд Соёлын төв өргөөнд “Монгол” нэртэй тоглолт тавих аж. Түүний тоглолтод Монголын хөгжмийн зохиолчдын бүтээсэн дан эх орны сэдэвтэй, мэргэжлийн уран бүтээлүүд болон романс эгшиглэх гэнэ. Тоглолтод Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын симфони найрал хөгжим, Улсын Филармонийн симфони найрал хөгжимчид оролцох юм. Тасалбарын үнийн хувьд 20 мянган төгрөг байх аж.
М.Дөл