
Хэсэг хугацаанд уран бүтээлийн завсарлага аваад байсан хийлч Ч.Дэлгэрцэцэг уран бүтээлдээ оржээ. Тэрбээр дөрөв дэх бие даасан “Амьдрал” цомгоо гаргах гэж байна. Хийлч бүсгүй шинэ цомгоо “Up Music” продакшнаар бичүүлжээ. Ч.Дээгий шинэ цомгоо энэ зундаа багтаж худалдаанд гаргахаар төлөвлөөд байгаа төдийгүй ирэх намар бие даасан тоглолт хийхээр бэлтгэж байгаа гэнэ.
М.Урин