
Урт нэртэй хуулийг санаачлагчид болох УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Г.Баярсайхан, Ц.Даваасүрэн, Ц.Сэдванчиг, Д.Энхбат нар өчигдөр УИХ-ын даргад бичиг өгөхөөр төлөвлөөд байсан ч түүнийгээ хойшлуулжээ. Уг бичигт Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх ашиглахыг хориглох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг чуулганаар хэлэлцэхийг хойшлуулах хүсэлтээ илэрхийлсэн байсан аж. Тэгтэл энэ долоо хоногийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын дараалалд дээрх төсөл байгаагүй нь үйлдсэн бичгээ УИХ-ын даргад өгөхөө түр азнажээ.
Г.Дарь