Цөмийн зэвсгийн талаар шинэ баримт дэлгэв

Хуучирсан мэдээ: 2011.06.09-нд нийтлэгдсэн

Цөмийн зэвсгийн талаар шинэ баримт дэлгэв

Дэлхийн цөмийн гүрнүүд 5027 цөмийн цэнэгийг байрлалд онилсон байгаа гэж Стокгольмын энх тайвны асуудал судлах институтын (SIPRI) илтгэлд өгүүлжээ. Үүнээс гадна эдгээр орнуудад байлдааны байдалд ороогүй 15,5 мянган цөмийн цэнэг байгаа гэнэ. Цөмийн том гүрэн нь энэ институын мэдээгээр Орос (2427 цөмийн цэнэг), АНУ (2150) , Франц (290) ба Их Британи (160) болж байна.

Дэлхийн хэмжээнд  тээгч нараас гадна агуулахад байгаа нийт 20530 цөмийн цэнэг  байна. Энэ үзүүлэлт нь 2009 онд 22,6 мянган ширхэг байлаа. Дээр дурьдагдсан орнуудаас гадна Хятад (200 цөмийн цэнэг), Энэтхэг (80-110), Пакистан (90-110) ба Израиль (80) цөмийн бөмбөгтэй байна. Энэ орнуудын цөмийн зэвсэг байлдааны байдалд биш агуулахад хадгалагдаж байгаа ажээ.

Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж