
“Эхний гайхалтай өдөр тохиож байна. Майк Мэлоуныг мэддэг болсноос хойш нэлээд хугацаа өнгөрчээ. Түүний мэдлэг, туршлага, хүслийг хүндэтгэдэг. Түүн шиг шилдэг мэргэжилтэнг авч чадсан нь чухал хэрэг болж байна” гэж NBA-ын шигшээ цувралын дөрөв дэх тоглолтын өмнө, шууд дамжуулах багт багтсан Жэксон хэлжээ.
Мэлоуны хувьд хамгаалалтын тал дээр мэргэшсэн гэдгээрээ алдартай дасгалжуулагч бөгөөд түүнийг сонирхох олон багууд бий. “Лейкерс” түүнийг авахыг тун хүсч байсан ч тэр хүсэл нь талаар болж байна. Мэлоуны ажиллаж байсан “Хорнетс” энэ улиралд өрсөлдөгч багтаа 94.04 оноо алддаг гэсэн үзүүлэлт нь тавдугаар байрт бичигдэж байжээ.
Залуу бүрэлдэхүүнтэй “Варриорз” ирэх улиралд шинэ эзэн, шинэ дасгалжуулалтын баг, шинэ арга барилтай хүчирхэг баг болох боломж нээгдсээр байна. Энэ бүхэнд Мэлоуны ур ухаан том дэм болно гэдэгт найдаж байна.