
Төрийн тахилгат, оройдоо мөнх цаст Отгонтэнгэр хайрханы тэнгэрийг тайх их тахилгын ёслол өнөө өглөө 06.30 цагт эхэлжээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нийслэлээс өглөө онгоцоор гараад байна. Тэрбээр 11.00 цагт тахилгын ёслолд очих ажээ. Отгонтэнгэрийн тайлгад 1020 морин хуурч хүүхэд, 108 уртын дууч оролцож байгаа юм байна. Ойр орчмоос нь олон хутагт хувилгаад тодорсон оюуны их өлгий Богд Очирваань их хайрхан хэмээн хүндэлдэг Отгонтэнгэр хайрханы тахилгад лам хуврагууд оролцож ном хурж байгаа аж.
Үүний дараа удахгүй Сутай хайрханы тахилгын ёслол болох ажээ.
Д.ОЮУН