
Энэ жилийн Electronic Entertainment Expo энэ цаг мөчид АНУ-ын Лос-Анжелос хотноо явагдаж байгаа билээ. Expo-гийн эхний өдрийг Microsoft-ийнхон шинэ бүтээлүүдийн танилцуулгаараа нээж түүний араас Electronic Art, Ubisoft, Konami, Nintendo, Sony зэрэг энэ салбарын мангасууд сая сая видео тоглоомын фэнүүдийн амыг ангайтал эрүүг нь мултартал гайхамшгийг сонордуулж байгаа билээ. Ингээд тэдний танилцуулсан гайхамшгуудыг та бүхэнд цувралаар хүргэе.
Н.Наран