Төрийн ордонд миссүүд зочиллоо

Хуучирсан мэдээ: 2011.06.09-нд нийтлэгдсэн

Төрийн ордонд миссүүд зочиллоо

“Эх дэлхийн ногоон хөгжил торгон тууз” аяны хүрээнд Монгол Улсад 2008 оны Дэлхийн мисс Энэтхэг Улсын гоо бүсгүй Парвати Оманакүтан, Косова улсын мисс Таракү Морена, Монтенегро улсын хүмүүнлэгийн элч, мисс Станисик Нина нар зочилж байна. Тэд өчигдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхав. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тус аяны ногоон туузан дээр “Эх дэлхийгээ эрүүл ногоон, энх тайван болгохын төлөө нэгдье” хэмээн бичиж гарын үсгээ зуран Эх дэлхийн ногоон хөгжил аянд нэгдэж буйгаа илэрхийлэн дэлхий дахины сайн сайхны төлөөх үйлсэд чин сэтгэлээсээ гар бие оролцон хүн төрөлхтөнд уриалга гаргаад буй төлөөлөгчдөд баяр хүргэн амжилт хүссэн юм. Ийнхүү Төрийн ордонд эх дэлхийн миссүүд зочиллоо.

М.Анир

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж