Энхийг сахиулагчид өнөөдөр Афганистаныг зорино

Хуучирсан мэдээ: 2010.04.09-нд нийтлэгдсэн

Энхийг сахиулагчид өнөөдөр Афганистаныг зорино

Афганистанд үүрэг гүйцэтгэх Монголын зэвсэгт хүчний хоёрдугаар ээлжийн цэргийн багийн энхийг сахиулагчид өнөөдөр 14.00 цагаас эх орноосоо хүлгийн жолоо залах гэж байна. Дэлхийн халуун цэг болох Афганистан улсад үүрэг гүйцэтгэх цэргийн багийнхныг “Буянт-Ухаа” нисэх онгоцны буудлаас Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, дэслэгч генарал Ц.Бямбажав болон албаны хүмүүс үдэн гаргах аж.
Тус улсыг зорьж буй цэргийн багт 26 анги, байгууллагын 45 офицер, 71 ахлагч, 4 гэрээт цэргийн албан хаагч, “Афганистан улсын үндэсний армийг хөгжүүлэх хөтөлбөр”-т оролцох Зэвсэгт хүчний сургалтын хөдөлгөөнт багийн 10 дугаар ээлжийн цэргийн багт 12 анги, байгууллагын 18 офицер, 5 ахлагч багтаж байгаа бөгөөд нийт 140 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцоно. Үүрэг гүйцэтгэх хугацаандаа тус улсын Кабул хотод байрлах АНУ тэргүүтэй олон үндэстний цэргийн “Еagers” баазын аюулгүй байдал, харуул хамгаалалтын үүргийг гүйцэтгэх юм.

Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж