“Гал үндэстэн” холбооныхон мэдээлэл хийв

Хуучирсан мэдээ: 2011.06.08-нд нийтлэгдсэн

“Гал үндэстэн” холбооныхон мэдээлэл хийв

“Гал үндэстэн” холбооны Удирдах зөвлөлийн гишүүд өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэд урт нэртэй хуульд нэмэлт өөрчлөлт оруулах нэрийдлээр хүчингүй болгохыг санаархаж байгааг эсэргүүцэж байгаа хэмээн хэвлэлийн бага хурлын зорилгоо танилцуулав. Гол мөрний урсац бүрэлдэх, усны  бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах саналыг Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн  байнгын хороогоор дэмжиж, УИХ-ын чуулганаар хэлэлцэхээр болжээ. Үүнийг Монголын гол нууруудын нэгдсэн хөдөлгөөн, Гал үндэстэн холбооны удирдах зөвлөлийн гишүүд хуулийг хүчингүй болгох арга хэмээн эсэргүүцэж байгаа аж. Тэд “Уг хуулийн хүрээнд уул уурхайн компаниудын лицензийг цуцалж, Засгийн газрыг шүүхэд өгөх боломжийг бүрдүүлсэн.  Хэрэв  энэхүү хуулийг хүчингүй болговол уул уурхайн компаниудын  тоо эмх замбараагаа алдаж, байгаль орчин сүйдэхэд хүрнэ” хэмээн үзэж байгаа ажээ.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж