Байгаль орчны салбарын онцлох мэдээллүүд

Хуучирсан мэдээ: 2011.06.08-нд нийтлэгдсэн

Байгаль орчны салбарын онцлох мэдээллүүд

УТХГН-ийн хамгаалалтын захиргаад юу хийв?

1. Хөх сэрхийн УТХГ:

• Манай хамгаалалтын захиргааны хүсэлтээр Ховд аймгийн Ховд их сургуулийн Биологийн тэнхмийн эрдэмтэн багш, оюутнуудын 90 хүний бүрэлдэхүүнтэй судалгааны баг Хөх сэрхийн хурууны ДЦГ-т нарийвчилсан судалгаа хийхээр хэлэлцэн тохиролцов.

2. Богдхан уулын УТХГ:

• Тус захиргааны гуравдугаар хэсгийн байгаль хамгаалагчид 2011.6.2-нд Зүүндэлгэрийн амны дээд өндөрлөгт өөрсдийн хүчээр харуулын цамхаг барив. Цамхагийг барьснаар ой хээрийн түймэр, ан амьтан болон модны хулгайн зөрчлөөс урьдчилан сэргийлэх хамгаалалт сайжирлаа.
•  “Софт трейд” ХХК нь БОАЖЯ-ны зөвшөөрөлгүйгээр Зайсан толгойн орчимд үйл ажиллагаа эхэлсэн тул байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Цэнд-Аюуш 2011.5.31-ний өдөр тус компанийн ажлыг зогсоосон.
• 089–р цэргийн ангийн цэргүүд Бумбатын амнаас хайрга ачих гэж байсан зөрчлийг Бумбатын амны байгаль хамгаалагч М.Даваа 2011.6.2-ны өдөр үйлдэл дээр нь илрүүлж таслан зогсоолоо.

3. Увс нуурын УТХГ:

• УНАСУТХГ-уудын хамгаалалтын захиргаа, ШУА-ийн Биологийн хүрээлэнтэй  байгуулсан хамтын ажиллагааны хүрээнд Цагаан шувуутын ДЦГ-т автомат гэрэл зургийн 6 ширхэг (Bushnel, Reconyx) аппарат байрлуулж ирвэсийн судалгаа хийж байна. Цагаан шувуутын ДЦГ-т автомат гэрл зургийн аппаратыг 5-р сарын 20-ноос 6-р сарын 5-ныг хүртэл байрлуулна. Генетикийн шинжилгээнд зориулж ирвэсийн шинэ баасны дээж цуглуулах, жижиг хөхтөн амьтдын зүйлийн бүрдлийг тодорхойлох зорилгоор 50 ширхэг амьд баригчийг уулын босоо бүслүүрийг хамруулан байрлуулсан. ТХГН-ийн байгаль хамгаалагч, идэвхтэн байгаль хамгаалагчдын ажиглалт мониторингийн мэдээллийг авч “Биосан ” программд орууллаа.

4. Говьгурван сайхан БЦГ:

• ХЗ-ны даргын баталсан удирдамжийн дагуу ахлах мэргэжилтэн Ж.Дугармаа, мэргэжилтэн В.Өсөхбаяр, Б,Тэгшжаргал, Б.Батгэрэл, жолооч Б.Эрдэнэбилэг нар 2011.5.26-31-нийг хүртэл 5 хоног Баянцагаан уулын Дэвсэг, Мурий, зүүн баруун Чоно шургуул, Тал гашуун, Харын боом, Халтарын загын хоолойгоор хууль бус алт олборлогч, цагаан гоёоны эргүүлд гарч хяналт шалгалт хийлээ. Энэ хугацаанд гарсан зөрчлийг газар дээр нь таслан зогсоож, ТХГН, БО-ы тухай хуулийн дагуу арга хэмжээ авлаа. 

5. Хангайн нурууны БЦГ:
•    2011.5.21-нээс 6-р сарын 2 хүртэлх хугацаанд хамгааллалтын захиргааны мэргэжилтэн Д.Болдбаатар ГОУХАН-ийн хөтөлбөрийн мэргэжилтэн зөвлөх Б.Эрдэнэчимэг, мэргэжилтэн Д.Оюунцэцэг нартай хамтран Хорго-Тэрхийн цагаан нуурын БЦГ-т бэлчээрийн менежментийг хэрэгжүүлэх зорилгоор Тариат сумын УТХГН-т зохион байгуулалтад орсон 13 малчдын бүлэгт үйл ажиллагааны төлөвлөгөө хийж сургах, чадавхжуулах сургалт хийлээ.

6. Онон балжийн БЦГ:

• Зэрлэг амьтан хамгаалах нийгэмлэгийн Монгол дахь төлөөлөгчийн газраас (WCS) санаачлан 5-р сарын 28-наас 6-р сарын 2-ны хооронд Хэнтий аймгийн Дадал суманд цэн тогоруу /Gruis vifio/-ны тархац нутаг, түүний хамгаалал, судалгааны асуудлаар хил дамнасан дархан газрууд, олон улсын судлаачдын уулзалт хэлэлцүүлэг хийлээ. Онон-Балжийн БЦГ-ийн хамгаалалтын захиргаа, Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын (WWF) туслалцаатайгаар зохион байгуулсан тус хэлэлцүүлэгт ОХУ-ын Сохондын шим мандлын дархан газар, БНХАУ-ын Далай нуурын дархан газар, Азийн тогоруу сан, Олон улсын шувуу хамгаалах нийгэмлэг, АНУ-ын Зэрлэг ан амьтан хамгаалах нийгэмлэг, Монголын талаас ШУА-ийн Шувуу судлалын лаборатори, ДБХС-ийн МХГ, Дорнодын УТХГ-уудын хамгаалалтын захиргаа, Онон-Балжийн БЦГ-ын хамгаалалтын захиргаа, Монголын зэрлэг амьтан судлах, хамгаалах төв зэрэг байгууллагын төлөөлөл оролцов.

7. Тужийн нарсны БЦГ:

• Тус хамгаалалтын захиргааны Мод үржүүлгийн газрыг түшиглэн Дархан–Уул аймгийн ХААИС-ийн экологийн тэнхмийн 1-3-р курсийн 140 орчим оюутан ургамалжилт, амьтан, хөрс судлалын хичээлийн дадлагын ажил хийж байна. Сэлэнгэ аймгийн БОА-тай хамтран Солонгосын CDMI–ийн хүсэлтээр өмнө нь ойгүй байсан талбайн сонголт хийж зураглал гаргаж өглөө.

8. Хөгнө Тарнын  БЦГ:

• Өнгөрөгч 7 хоногт бүх ажилтан ХТБЦГ-ын хязгаарлалтын бүсэд Элсэн тасархайн урд талд байх Геоэкологийн хүрээлэнгийн Цөлжилтийг сааруулах төслийн талбайд элсэн манхныг сүрлэн хамгаалалтаар хаших ажлыг тус төвийн ажилтнуудтай хамтран гүйцэтгэлээ.                

9.  Мөнххайрханы БЦГ:

•    Нутгийн лам нартай хамтран Рашаан тахиж, тахилгын үеэр рашааны орчны хог хаягдлыг цэвэрлэлээ.
•    Зэргэлдээ сумдын хуралд оролцож ан агнуур, экологи эдийн засгийн үнэлгээний талаар мэдээлэл сурталчилгаа хийв.

10. Орхоны хөндийн БЦГ:

• Аймгийн МХГ, БОАЖГ, ойн ангитай хамтран Бат-Өлзий суманд Ойн тухай хуулийн хэрэгжилтийг шалгахад 2-р багийн нутаг Могойтын эхний Авдрантын нуруунд их хэмжээгээр хуш мод бэлтгэсэн байсныг тогтоож, эрүү үүсгэн шалгуулахаар цагдаагийн байгууллагад шилжүүллээ. Мөн Өвтийн Мухар хустад 8м3 хушин дүнз, 8м3 шинэсэн дүнз бэлгэснийг Бат-Өлзий сумын БОХ-ын улсын байцаагч Б.Янжиндуламаар шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн.
• Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Төвхөн, Улаан Цутгаланд эко гэр ажиллуулдаг иргэдэд эко гэрт тавигдах шаардлага, байрлах газар, жорлон, хогийн цэгт тавигдах шаардлага хангасан нөхцөлд ажиллуулахаа танилцуулав.
•    Хамгаалалтын захиргааны 3 байгаль хамгаалагч байгаль орчны “Эко-Ази” дээд сургуулийг амжилттай төгсч ирлээ.

11. Их Богд уулын БЦГ:

• Өлзийт голын “Улаан чулууны элс” хэмээх газар 5-р сарын 31-нд гарсан хээрийн түймрийг 2 хоногийн дотор бүрэн унтраалаа. Нийт 250 га газрыг  хамарсан энэ түймрийг унтраах багийг Галуут сумын байгаль хамгаалагч С.Энхцэцэг, Ц.Бат-Ирээдүй нар зохион байгуулж, Онцгой байдлын хэлтэс, орон нутгийн БОХУБ, байгаль хамгаалагч, нутгийн иргэд, албан байгууллагын ажилчид зэрэг 50-иад хүн бүрдүүлэн ажиллалаа. Мөн Ойн болон хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх санамж бэлтгэн тараалаа.

•  Баянговь сумын байгаль хамгаалагч Ж.Батбаяр газар ашиглах гэрээг 50 айлтай шинэчлэн хийж, Бургатайн голд хийсэн хээрийн ойжуулалтын талбай дээр ус татах шуудууг сэргээлээ.

Эх сурвалж: www.mne.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж