
Анхны уран бүтээлээ “Төрийн дайсан” киноны туслах дүрээр эхэлж байсан жүжигчин О.Долгор “Өдөр өдрийн өнгө” нэртэй телевизийн олон ангит кинонд тоглоод завгүй яваа гэнэ. Тэрбээр хамгийн сүүлд “Үл таних эмэгтэй” кинонд гол дүр бүтээснээр үзэгчдээс өндөр үнэлгээ авсан. Харин энэ удаад Сүрэн хэмээх сувилагч бүсгүйн дүрийг бүтээхээр Халдварт өвчин судлалын үндэсний төвд “ажиллаж” байгаа гэнэ. Энэ кино нь МҮОНРТ-ийн ээлжит дэлгэцийн цуврал бүтээл бөгөөд Монголд эрүүл мэндийн салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойд зориулан бүтээж буй юм.
А.Зул