1. Архангай аймгийн БОАЖГ:
• Тус газрын үйл ажиллагааны хэтийн /бизнес/ төлөвлөгөө боловсруулан хамт олны хурлаар хэлэлцэж баталлаа.
• Устгах шаардлагатай химийн бодисын судалгааг сум тус бүрээр гарган нэгтгэлээ. Булган сумын Жаргалант хэмээх газарт БОАЖГ–ын дэргэдэх ойн алба, Ихтамир сумын сум дундын ойн анги байгалийн сэргэн ургалтад туслах ажлыг 40 га–д хийлээ.
• 2011 онд жуулчны баазуудтай хамтран ажиллах гэрээг шинэчлэн найруулж, одоогоор 3 жуулчны баазтай гэрээ байгуулаад байна.
2. Баянхонгор аймгийн БОАЖГ:
• Усны газартай хамтран “Усны нөөц ашиглалт, ариун цэврийн байгууламж, эрүүл ахуйн асуудлууд” сэдэвт сургалтыг Баянговь, Шинэжинст сумдын БОХУБ, байгаль хамгаалагч, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш нар, нийгмийн ажилтан, ахлах ангийн сурагчдын төлөөлөл оролцуулан тус бүр 30 хүн хамруулан зохион байгууллаа.
3. Говьсүмбэр аймгийн БОАЖГ:
• Аймаг байгуулагдсаны 20, Сүмбэр сумын 80 жилийн ойг угтаж бүх нийтийн гүйлтэд оролцов.
• Түр ажлын байранд 10 хоног нийт 234 хүн хамрагдаж, Хонхор хотхоны хуучин Зөвлөлтийн цэргийн ангийн барилгын туурь балгасын 6га талбайн хог цэвэрлэн тэгшилж эрүүлжүүлэв.
• “2011 он-Усны жил”-ийн хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний нарийвчилсан төлөвлөгөөний 6.2-т заасны дагуу гадаргын усны тооллого явуулах ажлын чиглэл тогтоож, бэлтгэл ажил хийж байна.
4. Дорноговь аймгийн БОАЖГ:
• Даланжаргалан сумын Элдэвийн ордод олборлолтын үйл ажиллагаа явуулж байгаа “Монголын-Алт” ХХК-ийн байгаль орчныг хамгаалах 2010 оны ажлын тайланд тодорхойлолт гаргав.
• Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дэргэдэх мод үржүүлгийн газарт шинээр хайлаас, жигд, бүйлс, гүйлс, заг, хонхот харганы үрсэлгээний талбай бэлтгэн үрийг тарилтад бэлтгээд байна. Энэ жилийн хувьд салхи шуургай ихтэй байсан тул тарилтын ажлыг эрт хийж чадаагүй.
• Улсын хэмжээнд газрын гүний болон гадаргын усны тооллого явагдаж байгаатай холбогдуулан тооллого явуулах замын маршрут гаргав
5. Дархан-Уул аймгийн БОАЖГ:
• Ойн газраас зарласан тендерт шалгарсан ойн хортонгийн судалгаа хийх гүйцэтгэгч байгууллагатай хамтран сумдын ойн сангийн талбайд хортонгийн тандалт судалгааны ажлыг 2011 оны 6-р сарын 3-ны өдрөөс эхлүүлээд байна.
• Хонгор сумын Хүйтний гол, Бичигт хад, Зулзагын гол орчим байгаль орчныг хамгаалах тухай хууль, тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих шалгалт явуулж, иргэдэд хууль эрх зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.
6. Сэлэнгэ аймгийн БОАЖГ:
• Тус аймаг бүх Ерөө сумын Могойн голын хөндийн “Мөнхбилгүүн” ХХК-ийн 2011 онд хаягдал элс олборлох БОХ, нөхөн сэргээх төлөвлөгөөтэй танилцлаа. Газрын даргын өгсөн үүрэг даалгавраар Сүхбаатар сумын нийтийн эзэмшлийн талбайд өнгөрсөн онд тарьсан модонд тооллого явуулж, нөхөн тарих модны тоог гаргаж, мөн шинээр тарих нарс модны талбайн сонголт хийж ажиллалаа.
• Ойн хөнөөлт шавьжийн судалгааны багтай холбоо тогтоон Түшиг, Цагааннуур, Баруунбүрэн, Мандал сумын Ойн анги, байгаль орчны улсын байцаагчдад хөнөөлт шавжид нэрвэгдсэн талбайд хамт явж судалгаа хийх, улмаар тэмцлийн ажил явуулах талбайг сонгох талаар мэргэжил арга зүйн зөвлөмж өглөө.
7. Увс аймгийн БОАЖГ:
• Ойн хортны судалгааны ажлаар Зүүнхангай, Өндөрхангай, Цагаанхайрхан, Баруунтуруун, Хяргас, Малчин, Сагил, Түргэн сумдад хамтран ажиллаж, энэ судалгааны ажилд Ойн газраас хийх мониторингийн хяналтад оролцов.
• “Байгаль орчны шинэчлэл-2” төслөөр Улаангом сумын 1-р багт тоосго олборлож хөндөгдсөн талбайд нөхөн сэргээлт хийх газрыг төсөл хэрэгжүүлэгчтэй хамт товлож өглөө.
8. Ховд аймгийн БОАЖГ:
• Алтай сумын засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг Хавтагийн Халтар уулын орчим хувиараа гар аргаар алт олборлож байгаа иргэдийн үйл ажиллагааг зогсоож, эвдэж сүйтгэсэн газрыг нөхөн сэргээх зорилгоор 7 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гарч, 5-р сарын сүүлээс 4 хоног ажилласан. Ажлын хэсгийнхэн хууль бусаар алт олборлож байгаа 200 гаруй иргэнд байгаль орчны багц хууль, орон нутгаас гарсан шийдвэрүүдийг танилцуулж, 24 автомашин, 130 гаруй хүнийг татан буулгаж, харъяа нутаг дэвсгэрт буцаалаа. Ажлын хэсгийн тавьсан шаардлагыг биелүүлэхгүй байгаа тул үлдсэн 10 гэр, 8 автомашин, 63 иргэнд Булган сумын Цагдаагийн тасагт бүртгэлийн хамт сумын засаг даргын албан тоотоор хүргүүлэв.
9. Хөвсгөл аймгийн БОАЖГ:
• UBS телевизээр явуулж буй “Ногоон Ирээдүй” эко шоуны хамт олонтой хамтран Хатгал тосгонд нэвтрүүлэг хийлээ.
• Тус аймгийн Арбулаг суманд мод бэлтгэлийн ажилд хяналт шалгалтын ажлыг аймгийн МХГ-тай хамтран хийлээ.
• “Мянганы зам”-ын босоо тэнхлэгийн зам болох “Мөрөн-Хатгал” чиглэлийн замын карьер ашиглалтын байдлыг аймгийн Аудитын газар, Алаг-Эрдэнэ сумын ЗДТГ-тай хамтран шалгаж тодорхой арга хэмжээнүүдийг авлаа.