
Мэдээлэл шуурхай удирдлагын төвд өчигдөр иргэд, байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн 1325 дуудлага иржээ. Ирсэн мэдээллийн дагуу шалгахад гэмт хэргийн шинжтэй 41 үйлдэл бүртгэгдэж, 35 хэргийн сэжигтэн холбогдогчийг тогтоосон байна. Мөн тус төвийн 103 тоот утсанд эмнэлэгийн яаралтай тусламжийн 2248 дуудлага иржээ. Яаралтай түргэн тусламжийн баг ирсэн дуудлагын 482-т нь очиж үйлчилсэн байна. Үүнээс төрөх 60, осол гэмтэл 58 дуудлага ирсэн бөгөөд 72 дуудлагад зөвлөгөө өгчээ. Мөн архидан согтуурсантай холбоотой 25, гудамжинд согтуу яваа есөн дуудлага тус тус ирсэн байна.
Ш.Чимэг