
Өнгөрөгч долоо хоногт болсон Украины аварга шалгаруулах нээлттэй тэмцээнд манай хөнгөн атлетикийн тамирчид оролцжээ. Уг тэмцээний үеэр Лондон-2012 паралимпийн эрхийн оноо олгосон аж. Тэмцээний 1500 метрт Дэлхийн хараагүй иргэдийн наадмын мөнгөн медальт, туршлагатай ОУХМ Ж.Лхагважав дөрвөн минут, 50 секундын амжилт үзүүлсэн байна. Паралимпийн эрхийн норматив нь энэ зайд дөрвөн минут, 47 секунд юм. Түүнд паралимпийн эрхийн болзол хангахад ердөө гуравхан секунд дутжээ.
Зохиогчийн эрх: “Спортын шуудан”