Өнгөрсөн, Одоо, Ирээдүй…
Францын ах дүү Люмьерүүд 1895 онд хөдөлгөөнт дүрсийг
дэлгэцэнд гарган үзүүлэх аппарат бүтээж, “Ласиот” хэмээх галт
тэрэгний буудлын дүрсийг хальснаа буулгажээ. “Галт тэрэг ирсэн нь” нэртэй энэхүү бүтээл нь хүн
төрөлхтнийг анх кино урлагтай танилцуулсан юм.
1947
онд “ Майн 47 жийлийн ой” манай улсын анхны кино болон түүхэнд үлджээ.

л анхдагч алхмыг хийж байна. Уран бүтээлчдийн авьяас чадвар , зүрх оюунаас бий
болдог киног үзэгчдийн сонголтоор бүтээх шинэ сонирхолтой алхам. Анхдагч зүйл
ямагт үнэ цэнэтэй байдгийн тод жишээ болон “Кино код” шоу нэвтрүүлэгт хүмүүс ам сайтай байна. Нэвтрүүлгийн үйл явцаас түүхэн төрөл жанрын “Манжийн дарлалын эсрэг тэмцэгчид- Шилийн сайн
эрс” сэдвээр кино хийх болсон нь зохиол
бичихээр бүртгүүлсэн болон жүжигчнээр шалгаруулах орлцогчдод маш өндөр
хариуцлагыг оногдуулж байгаа нь лавтай.

шалгаруулах үе шатын өмнө ирээд буй. Түүхийг үнэн бодитоор дүрслэн уран сайхны
аргаар бичих нь нэлээдгүй ур чадвар цаг хугацаа шаардана. Тиймээс ч төслийн
багийнхан киноны зохиолчын шалгаруулалтанд оролцогчдоос бүхэл бүтэн
кино зохиол шаардсангүй. Нэн түрүүнд өөрийнхөө зохиолын санааг /синопсис/ бичиж
ирүүлэх мөн ярьж өгөхийг хүсчээ. Үүнээс шалгарсан санааг үргэлжлүүлэн кино
зохиол болгох гэнэ.
Өнгөрсөн
Бямба гарагт нэвтрүүлэгт синопсисоо бичиж ирүүлсэн оролцогчид өөрийн санаагаа
дэлгэцээр ярьж сонирхуулсан. Тэдний ярианд үзэгчид болон төслийн багийнхан
дүгнэлт хийж амжсан бизээ. Мөн нэвтрүүлгийн зүгээс мэргэжлийн зохиолчдод ч
синопсис бичих урилга хүргүүлсэн . Тэднээс МУСГЗ Ш. Гүрбазар, зохиолч Б.
Батрэгзэдмаа, кино найруулагч, зохиолч Р. Мөнхсайхан /рок мангас/, кино
найруулагч, зохиолч Ц. Ганбат нар синопсисоо бичиж
ирүүлжээ. Энэ ням гарагт зохиолын санаа тодорхой болно.
киноны дүр төрхийг алхам алхмаар бүрдүүлж буй үзэгчдийн өмнө цаашид ч олон
сонголт тохионо. Ард түмний зүрх сэтгэлээс урган гарсан
кино ямар байх бол гэдэг асуулт хэвээр…
;co�
ba��K@L;зохиолч Б.
Батрэгзэдмаа, кино найруулагч, зохиолч Р. Мөнхсайхан /рок мангас/, кино
найруулагч, зохиолч Ц. Ганбат