Сургууль, цэцэрлэгийн найман барилгыг хаажээ

Хуучирсан мэдээ: 2011.06.08-нд нийтлэгдсэн

Сургууль, цэцэрлэгийн найман барилгыг хаажээ

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас сургууль, цэцэрлэгийн барилгуудад стандартын шалгалт хийжээ. Шалгалтаар 1970-аад онд ашиглалтад орсон сургуулийн 29, цэцэрлэгийн 51 барилгад газар хөдлөлтийн үед нурах эрсдэлтэй, найдваргүй гэсэн дүгнэлт гаргажээ. Эдгээр барилгаас наймынх нь үйл ажиллагааг бүрмөсөн зогсоосон байна. Мөн Дэнжийн 1000-ын цагаан байрнуудын дунд орших 1955 онд орон сууцны зориулалтаар ашиглалтад орсон барилга тус шалгалтад тэнцээгүй гэнэ. Тус барилгад Онцгой байдлын ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас өнгөрсөн жил “Хүн амьдарч болохгүй” гэсэн мэргэжлийн дүгнэлт гарган акт тогтоосон ч одоог хүртэл хаалгаа бариагүй аж.

А.Зул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж