Зочид үуулзалтын дараа Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Ц.Мөнхбаярын ажлын өрөөнд зочиллоо. Хотын дарга ирсэн зочдод Нийслэлийн Онцгой байдлын газартай хамтран ажиллах тохиролцоонд хүрсэнд талархлаа илэрхийлсэн байна.
Сөүл хотын Онцгой байдлын газрын дарга Унг Гил Чой, Галын бодлогын хэлтсийн дарга Сён Хо Чо, Гадаад харилцаа хариуцсан мэргэжилтэн Мин Жүн Шин нар 16.00 цагаас НОБГ-ын Шуурхай бүлэг 105, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн “Алтан гадас” одонт Аврах, гал унтраах 10 дугаар ангийн үйл ажиллагаатай танилцана.
Шуурхай бүлэг 105 нь нийслэлийн нутаг дэвсгэрт гардаг аюулт үзэгдэл, үйлдвэрлэлийн болон техникийн холбогдолтой ослын дуудлагаар ажилладаг бол Аврах, гал унтраах 10 дугаар анги Улаанбаатар хотын хэмжээнд гардаг гал түймрийн нийт дуудлагын 70 гаруй хувьд нь очиж ажилладаг. Зочид маргааш өглөө ОБЕГ-ын дарга тэргүүн комиссар Ц.Амгаланбаяр даргатай уулзалт хийх юм байна.