Сури Lady Gaga-гаас дэгжин

Хуучирсан мэдээ: 2011.06.08-нд нийтлэгдсэн

Сури Lady Gaga-гаас дэгжин

Холливудын жүжигчин Том Круз, Кейти Холмес нарын эгдүүтэй охин Сури хорвоод мэндэлсэн цагаасаа хойш олны анхаарлын төв болж, аав ээжээсээ дутахгүй нэр хүндтэй болсон билээ. Таван настай Суригийн дэгжин гутлын цуглуулгад аав, ээж нь 150 мянга гаруй ам.доллар зарцуулсан гэнэ. Гуравхан настайгаасаа өсгийтэй гутлаар гангарч эхэлсэн Сури “Christian Louboutin”, “Marc Jacobs” фирмийн гуталд дуртай гэнэ. Суригийн загварын сонголт маш өвөрмөц. Заримдаа өндөр өсгийт өмсөнө гэж зөрүүдэлдэг ч аав, ээждээ юу өмсвөл зүгээр вэ гэдгийг зөвлөдөг ажээ. Харин Том, Кейт нар охиндоо өөрөө сонголт хийхийг зөвшөөрөх нь бие дааж шийдвэр гаргахад нь чухал гэж үздэг гэнэ.

Өнгөрсөн сард  “Glamour”  сэтгүүл Америкийн хамгийн дэгжин хүмүүсийг нэрлэх санал асуулга явуулахад Сури  жагсаалтын 21 дүгээрт бичигдэж, дуучин Lady Gaga, жүжигчин Жессика Паркер нарыг ардаа орхисон байна. 

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж