Газрын төлбөрийн тухай хуулийн төсөл нь УИХ-ын Байнгын хорооны хуралдаанаар хоёр удаа орсон бөгөөд зарим гишүүд газрын төлбөрийн тухай хуулийн хэлэлцүүлгийг өргөн хүрээтэй хийх, иргэдийн оролцоог хангах шаардлагатай гэх санал оруулснаар анхны хэлэлцүүлгийг хийж байгаа нь энэ юм. Хэлэлцүүлгийг цаашид орон нутагт бүсчлэн хийх юм байна. Тухайлбал, энэ сарын 9-нд зүүн бүсэд, 15-16-нд Баян-Өлгий, Дархан-Уул аймгуудад уулзалт зөвлөгөөн зохион байгуулах аж. Дээрх асуудлаар ЗТБХБЯ-ны Хот байгуулалт, газрын харилцааны бодлогын газрын дарга С.Очирбат “Газар төлөвлөлт ба нүүлгэн шилжүүлэлт сэдэвт энэхүү томоохон хэлэлцүүлэг уулзалт, санал зөвлөгөөн хэлбэрээр Монгол Улсын нутаг дэвсгэр даяар явагдахаар төлөвлөгдөөд байгаа. Зүүн бүсийн аймгуудаас эхлээд Баянхонгор,дархан ,Хангайн бүсийн аймгуудад хэлэлцүүлэг үргэлжилнэ. Өмнө нь иргэн, төрийн өмчийн сургууль цэцэрлэгүүд газрын төлбөрөөс 92 хувь чөлөөлөгддөг байсан бол шинэчилсэн хуулийн төсөлд хувийн, төрийн өмчийн ялгаагүй газрын төлбөр төлдөг болно. Гэхдээ үүнийг газрын төлбөр их хэмжээгээр нэмэгдэнэ гэж ойлгож болохгүй. Хууль батлагдах хүртэл хэлэлцүүлэг өрнөх учир зарим нэг зүйл дээр өөрчлөлт орж магадгүй” гэсэн юм.
Газрын төлбөрийн тухай хуулийн талаар хэлэлцлээ
Монгол Улсын Газрын төлбөрийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг өнөөдөр “Puma” зочид буудалд боллоо. Тус хуулийн зорилт нь төрийн өмчийн газрыг эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, хуулийн этгээдэд газрын төлбөр ногдуулах, хөнгөлөх, чөлөөлөх, уг төлбөрийг төсөвт төвлөрүүлэх, төлөвлөх, хяналт тавих, тайлагнахтай холбогдсон харилцааг зохицуулах юм. Хэлэлцүүлэгт Нийслэлийн Газрын албаны дарга Ц.Сундуй, Зам тээвэр, барилга, хот байгуулалтын яамны Хот байгуулалт, газрын харилцааны бодлогын газрын дарга С.Очирбат, Нийслэлийн засаг даргын орлогч Б.Мөнхбаатар нарын албаны хүмүүс болоод УИХ-ын зарим гишүүд оролцож байна.
Б.Сайн