Ноолуурын экспортод хориг тавихыг хүслээ

Хуучирсан мэдээ: 2011.03.01-нд нийтлэгдсэн

Ноолуурын экспортод хориг тавихыг хүслээ

Монголын ноос ноолуурын холбооноос түүхий ноолуурын экспортод хориг тавих хүсэлтийг УИХ-д хандан гаргаад байгаа. Ингэсэн тохиолдолд Монголын ноос, ноолуурын үйлдвэрүүд 2012 он гэхэд жилд 4500 тонн ноолуур худалдан авч, 9-10 сая нэхмэл, сүлжмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 350-400 тэрбум төгрөгийн ашиг олохоор тооцоо байгаа гэнэ. Мөн   тус холбооноос “Монгол Улс уул уурхайн салбарт ойрын жилүүдэд 10 мянган ажлын байр бий болгоно гэж байна. Гэтэл ноос, ноолуур боловсруулах салбарт 40 мянган ажлын байр бий.болгох боломж бий” хэмээн мэдэгдэж байгаа юм.

Ж.ГЭГЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж