Зарим агнуурын амьтныг агнахыг хориглолоо

Хуучирсан мэдээ: 2011.03.01-нд нийтлэгдсэн

Зарим агнуурын амьтныг агнахыг хориглолоо

Төв аймаг 2010 онд “Ан агнуурын тухай” хуульд заасны дагуу орон нутгийн хөрөнгөөр аймгийн хэмжээнд хөхтөн амьтны агнуур зохион байгуултыг хийлгэжээ.

Уг агнуур зохион байгуулалтын дүнгээр Төв аймгийн зарим нутгаар Монгол тарваганы подуляци өсөх хандлагатай байгаа боловч агнах нөөцгүй гэсэн дүгнэлт гарсан. Мөн бэлчээрийн хортон мэрэгчдээр хооллогч үнэг, хярсны тоо толгой нийт нутгаар цөөрсөн дүнтэй байна. Иймээс Байгаль орчин, аялал жуулчлалын Сайдын 2009 оны 411 дүгээр тушаалыг үндэслэн аймгийн хэмжээнд 2011 оны хоёрдугаар сарын 1-ний өдрөөс 2014 оны 02 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл гурван жилийн хугацаатай тарвага, үнэг, хярс агнахыг хориглох шийдвэрийг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2011 оны 15 тоот тогтоолоор батлан гаргалаа. Хууль бус ангийн талаарх мэдээллийг сумынхаа Байгаль орчны хяналтын улсын байцаагч, Байгаль хамгаалагч нарт мэдэгдсэнээр илрүүлсэн зөрчлийн нөхөн төлбөр, торгуулийн 15 хувийг хуулийн дагуу олгохоор шийдвэрлэжээ.

Г.Хишигсүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж