Хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт болно

Хуучирсан мэдээ: 2011.03.01-нд нийтлэгдсэн

Хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт болно

Төв аймагт ирэх есдүгээр сард гадаад дотоодын хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт болно. Тиймээс Монгол Улсын шадар сайдын тушаал, аймгийн Засаг даргын захирамжаар зохион байгуулах ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Үүнтэй холбоотойгоор чуулга уулзалтыг зохион байгуулах ажлын хэсгийнхний ажил хэрэгч уулзалт боллоо. Энэ уулзалтаар хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтын зорилго, ач холбогдол болон тус арга хэмжээг зохион байгуулах талаар арга зүйн зөвлөгөө өгч байлаа. Уулзалтанд зөвхөн ажлын хэсгийн хэсгийн төлөөлөгчдөөс гадна бүх сумдын засаг дарга нар, аймгийн бизнес эрхлэгчдийн төлөөлөгчид оролцов.

Өмнө нь чуулга уулзалтыг Өмнөговь, Дархан Уул аймагт зохион байгуулж манай аймгийн нэлээд төсөл оролцож байсан. Харин энэ удаагийн гадаад, дотоодын хөрөнгө оруулалтын чуулга уулзалтыг бүсчилсэн хөгжлийн үндэсний хороо, үндэсний хөгжил шинэтгэлийн хороо, гадаад харилцааны яам, гадаадын хөрөнгө оруулалтын газар, Германы техник хамтын ажиллагааны нийгэмлэг болон бусад холбогдох байгууллагуудын дэмжлэгтэйгээр зохион байгуулах юм.

Г.Хишигсүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж