Б.Сарантуяа төрсөн өдрийн тоглолт хийхгүй

Хуучирсан мэдээ: 2010.04.09-нд нийтлэгдсэн

Б.Сарантуяа төрсөн өдрийн тоглолт хийхгүй

Зууны манлай дуучин, поп хатагтай Б.Сарантуяагийн төрсөн өдөр тун удахгүй болох гэж байгаа. Тэрбээр жил бүр төрсөн өдрөө буюу дөрөвдүгээр сарын 20-ны өдрийг фэнүүдийнхээ хамт тэмдэглэдэг байсан бол энэ удаад найз нөхдийнхөө хүрээнд хүлээн авалт хийх гэнэ. Түүнээс энэ талаар асуухад “Энэ жил 40 нас хүрч байгаа болохоор найз нөхдийнхөө хүрээнд “Хаан банк”-ны театрт хүлээн авалт хийх гэж байна. Өмнөх жилүүдэд тоглолт хийдэг байсан бол энэ удаа хүлээн авалт л хийнэ дээ” хэмээн хариуллаа. Сонирхуулахад, дуучин Б.Сарантуяа шинэ цомгийн ажилдаа орсон бөгөөд удахгүй хоёр цомгоо худалдаанд гаргах аж. Түүнчлэн ирэх есдүгээр сард өөрийн бие даасан томоохон хэмжээний тоглолт хийхээр төлөвлөөд байгаа гэнэ.

М.Дөл 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж