Стив Брус гэрээгээ сунгалаа

Хуучирсан мэдээ: 2011.03.01-нд нийтлэгдсэн

Стив Брус гэрээгээ сунгалаа

“Сандерланд”-ын босс Стив Брус багтайгаа 2014 он хүртэл хамтран ажиллах шинэ гэрээ үзэглэлээ. Энэ жил 50 настай Брус “Лайт” цэнгэлдэхэд 2009 онд анх ирсэн. “Хар муурнууд” түүнтэй хэд хэдэн удаа шинэ гэрээний тухай хэлэлцэж байсан ч сая л амжилтанд хүрсэн байна. “Сандерланд” одоогийн байдлаар хүснэгтийн долдугаар байрт бичигдэж байгаа бөгөөд сүүлийн 10 жилийн хугацаанд лигийн эхний 10 байрт багтаж, лигийг өндөрлүүлж үзээгүй байна.

Брус шинэ гэрээнийхээ талаар “Шинэ гэрээ байгуулж байгаадаа баяртай байна. Сайн, муу тоглосон ч хамаагүй хөгжөөн дэмжигчдийн дэмжлэг үнэхээр их байдаг. Энэ багийг удирдахад үнэхээр сайхан байдаг” хэмээжээ. Багийн тэргүүн Найл Кьюн мөн багийн эзэн Эллис Шорт нар Брустэй шинэ баг бүрдүүлэхэд зарцуулагдах санхүүгийн хэмжээг тохиролцон гэрээ хийсэн аж. Кьюн “Энэ бол багийн хүчийг нэмэх, шинэ сайн өрсөлдөхүйц баг үүсгэхэд чухал зүйл. Тиймээс ч бид Бруст итгэл үзүүлэн түүнтэй удаан хамтран ажиллахыг хүсч байна” гэжээ.

Тус багт ирээд 18-хан сарын дотор огт өөр өнгө төрхтэй, ямар ч багийг өмнөө сөхрүүлж дөнгөх сайн баг босгосон Стив Брус “Хар муурнууд”-ын хөгжөөн дэмжигчдийн хайртай удирдагч болж чаджээ.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж