Артур Конан Дойлын анхны зохиолыг хэвлэх гэнэ

Хуучирсан мэдээ: 2011.06.07-нд нийтлэгдсэн

Артур Конан Дойлын анхны зохиолыг хэвлэх гэнэ

Артур Конан Дойлын анхны зохиол болох “ Жонн Смитийн хүүрнэл” анх удаа хэвлэгдэх гэж байна.  1883-1884 оны хооронд бичсэн уг зохиолд Артур Конан Дойл өөрийнхөө амьдралыг тусгасан гэдэг. Тэрээр зохиолоо нэгэн  хэвлэлийн газар руу илгээсэн боловч шуудан замаасаа алга болсон тухай хожим дурсчээ. Зохиолчийн анхны бүтээл ийнхүү алга болсон авч “Шерлок Холмс” гэгч алдартай  мөрдөгчийг төрүүлсэн зохиол нь үүнээс гурван жилийн дараа хэвлэгдсэн ажээ. “Жонн Смитийн хүүрнэл”-ийг Британийн номын сангийн орчин үеийн уран зохиолын тасгийн эрхлэгч Рэчель Фосс ирэх намар хэвлэх гэж байгаа гэнэ.  Уг зохиол Британийн номын сан дахь Артур Конан Дойлын зохиолын цуглуулгад хадгалагдаж байсан ажээ. Хэдийгээр Артур Конан Дойл анхны зохиолоо сэтгэлд хүрээгүй гэж дурсан ярьж байсан ч зохиолд улс төр, шашны олон сонирхолтой өгүүллүүд багтсан гэнэ. “Мөрдөгч Шерлок Холмс” зохиолоор олон уран бүтээлчид кино дэлгэцийн бүтээл туурвисан билээ.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж