
Эх сурвалжийн мэдээллээр Жэксон гурван жилийн зургаан сая ам.долларын гэрээ хийгээд байгаа бөгөөд дөрөв дэх жилийг сунгах эрх багийн талд заагдсан аж. Түүнийг ажилд авахын өмнө багийн шинэ зөвлөх Жерри Уэст болон ерөнхий менежер Ларри Райли нар ярилцлага хийсэн байна. Ерөнхий менежерт түүнтэй хийсэн ярилцлага ихэд таалагдсан гэдгийн нуугаагүй юм.
NBA-д 17 жил тоглохдоо “Нью-Йорк”, “ЛА Клипперс”, “Индиана”, “Денвер”, “Торонто”, “Юта”, “Хьюстон” зэрэг багт тоглосон тэрбээр Лоу Карнесекка, Лэнни Уилкинс, Жерри Слоан, Пэт Райли болон Ларри Браун зэрэг “Алдрын танхим”-ын гишүүн, шилдэг дасгалжуулагч нарын удирдлага дор тоглож байсан юм. Энэ хугацаанд 14 удаа плей-оффт шалгаран тоглосноос гадна 1988 оны шилдэг рүүки тоглогчийн шагналыг хүртэж байжээ. Мөн бүх цагийн үеийн оновчтой дамжуулалтын гуравдугаар байрт түүний нэр бий.