
Харин үүний оронд бүтээлч, үр өгөөжтэй, байгальд ээлтэй санаачилгыг Bottlehood гаргаж, архи, дарс, шар айрагны шилээр төрөл бүрийн ундааны сав, шилэн аягыг үйлдвэрлэж эхэлжээ. Bottlehood-ийн технологи нь шилний дээд хэсгийг тайрч аваад, ирмэгийг нь засч янзлан өдөр тутмын амьдралд хэрэгцээтэй шилэн стакан, аягануудыг үйлдвэрлэдэг байна. Дуртай шар айраг, хатуу ундаандаа үнэнч гэдгээ илтгэхийг хүсдэг хүн бүр эдгээр цуглуулгыг ихэд сонирхон худалдан авч байгаа гэнэ. Дахин боловсруулсан шилэн аяганууд нь үнийн хувьд 15-45 ам.долларын хооронд худалдаалагдаж байна.
Б.Энхцэцэг