Үндэсний бөхийн зүлэг ногоон дэвжээнээ цагийг эзэлсэн их аварга хэмээх алдар хүндийн эзэн болсон дархан аварга Б.Бат-Эрдэнийн 47 насны төрсөн өдөр өнөөдөр тохиож байна. Сүүлийн 10-аад жил улстөрийн тогоонд чануулж буй,УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ 1964 оны энэ өдөр Хэнтий аймгийн Өндөрхаан суманд хатан
Хэрлэнгийн хөвөөнд мэндэлжээ.
Үндэсний бөхөөс гадна жүдо, самбо, сонирхогчдын сумо
бөхийн хэд хэдэн төрлөөр хүч сорьж явсан тэрбээр
наадмын ногоон дэвжээнд 12
удаа /МНТ-ны ойн барилдааныг оруулаад/ түрүүлснээс гадна самбо бөхийн дэлхийн аваргад гурвантаа түрүүлж, сонирхогчдын сумо бөхийн дэлхийн аварга цолоор цоллуулж явсан нэгэн. Улстөрчийн хувиар Хэнтий аймгаас
хоёр дахь удаагаа УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж
байгаа юм. “Алт ухаж, амьтны амь тасалж амьдрахгүй” гэж хэлэх дуртай эрхэм
гишүүнийг Гандантэгчинлэн
хийдийн тэргүүн хамба Д.Чойжамц
нэгэнтээ “Тэр хүний сэтгэлд улс орны ирээдүй, тусгаар тогтнол, эв нэгдэл, шашин соёл, спорт бүгд багтаж явдаг” хэмээн тодорхойлж байсан удаатай.
Эрхэм гишүүнд төрсөн өдрийн баярын мэнд хүргэе.