Хятад Латин Америкт стратегийн хөрөнгө оруулалтаа эхэлжээ

Хуучирсан мэдээ: 2011.06.07-нд нийтлэгдсэн

Хятад Латин Америкт стратегийн хөрөнгө оруулалтаа эхэлжээ

Хятад улам бүр хүрээгээ тэлж, өргөжиж буй эдийн засгийн өсөлтөө хадгалахын тулд  баталгаатай түүхий эд нийлүүлэгчтэй болохыг хүсч байна. Харин Латин Америк газрын тос, зэс зэрэг байгалийн эрдэст бодисын асар их нөөцтэй. Гэвч байгалийн баялгаа ашиглаж хөрөнгө болгоход асар их хэмжээний хөрөнгө оруулалт, зээл шаардлагатай. Хятад эдийн засгийн өсөлтөө хадгалахын тулд үйлдвэрлэлийн гол түүхий эдэд гурван их наяд ам.доллар зарцуулахаар төлөвлөж буй ажээ. Харин энэ хөрөнгө оруулалтыг түүхий эдийн тасралтгүй урсгалаар хангахын тулд Латин Америкийн газрын асар их баялагтай орнуудад чиглүүлж, хамтран ажиллахаар Хятадын эрх баригчид Аргентин, Венесуэлийн засгийн газруудтай гэрээ байгуулсан байна. Үүний зэрэгцээ Хятадын компаниуд сүүлийн хорь гаруй жил Аргентинаас байгалийн хий, эрдэнэшиш, улаан буудай,  Венесуэль Бразилиас газрын тос нийлүүлж байсан гэрээгээ сунгасан байна. “Хятадын хувьд Латин Америкийн орнуудад хөрөнгө оруулах нь стратеги, удаан хугацааны хөрөнгө оруулалт. Хятад ирээдүйгээ баталгаажуулж байна. Стратегийн хөрөнгө оруулалт, тухайлбал, газрын тосны салбарт оруулж буй хөрөнгө оруулалт дор хаяж 15-20 жил үргэлжилнэ” гэж Хятад-Аргентины худалдааны танхимын тэргүүн ярьсан байна. Хятад Бразиль, Аргентин дахь хөрөнгө оруулалтаа эхэлсэн бөгөөд Венесуэлийн Ерөнхийлөгч Уго Чавестай 32 сая ам.долларын хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурсан байна.

Венесуэлийн хамгийн том зээлдүүлэгч улс Хятад тус улсад төмөр зам, гар утасны үйлдвэр болон олон нийтэд үйлчлэх төв буцалтгүй тусламжаар барьж өгчээ.

Венесуэль Хятадад  өдөрт 460,000 баррель газрын тос нийлүүлж байгаа бөгөөд энэ нь тус улсын газрын тосны экспортын 20 хувийг эзэлдэг байна. Венесуэль экспортынхоо хэмжээг цаашид хоёр дахин нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа юм байна.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж