
1958 оноос хойш дөрвөн жилд нэг удаа зохион байгуулж буй энэ уралдаан сонгодог урлагийнхны хувьд олимптой зүйрлүүлэхүйц нэр хүндтэй аж. Уг уралдаанаар төгөлдөр хуурч, хийлч, морин хийлч болон дуурийн гоцлооч нарын шилдгүүдийг тодруулдаг.
Залуу дуучин Э.Амартүвшингийн хувьд 2009 онд СУИС-ийг дуурийн дуулаач мэргэжлээр төгсч, УДБЭТ-т гоцлол дуучнаар ажиллаж байгаа юм. Тэрбээр “Хэрмэл жүжигчид” дуурийн Тонио, “Учиртай гурван толгой” дуурийн Юндэн, “Ламбугайн нулимс” дуурийн Лодон, “Аида” дуурийн Амонасрогийн дүрийг бүтээжээ. Харин ирэх улиралд Ж.Вердийн “Риголетто” дуурийн Риголеттогийн дүрд тоглохоор бэлтгэж байгаа юм.
М.Дөл